Адгезивын гүйцэтгэлийн чанарыг тодорхойлдог гурван хүчин зүйлс

GANTUMUR.DDS
3 min readApr 1, 2018

--

Хамгийн сүүлийн үеийн шүдний эмчилгээний адгезив материалууд нь бондын хүчин чадал сайн байх асуудалд богино хугацаанд бол тааламжтай үр дүнг үзүүлдэг. Гэвч адгезивын эдэлгээ даах чадвар хэр байх асуудал дээр төрөл бүрийн санаа оноо хаа сайгүй түгээмэл байдаг тул энэ чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өнөө үед ч тасраагүй хэвээр байна. Бонд болон адгезивт гарах алдаа нь нэг талаар тухайн адгезив материалын шинж чанараас шууд хамаарах байх бол бас адгез үүсэх үе шатанд нөлөөлөх хөндлөнгийн хүчин зүйлсээс шалтгаалах нь ч бий. Тэгвэл адгезивын гүйцэтгэл ямар байхад дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна.

1.Хэрэглэхийн өмнө бэлтгэх

Адгезив материал болгон өөр хоорондоо ялгаатай заалттай. Зарим нэг нь түүнийг хэрэглэхийн өмнө сэгсрэхийг зөвлөдөг. Ийм төрлийн материалуудын дүүргэгч бодисууд (filler) нь мономер дундаа сайн тархаж өгөөгүй байх тул (Зураг 1) хэрэлэхийн өмнө сайтар сэгсрэх нь материалыг ашиглахад зайлшгүй чухал үе шат юм. Сайтар сэгсэрч filler-ийг жигд тархааж өгөөгүйгээс болж бондын алдаа гарах нь бий.

Зарим universal adhesive материалууд нь хэрэглэхийн өмнө шүдний гадаргууг нэлээд удаан хугацаанд 20 сек хүртэл зүлгэхийг зөвлөдөг (Зураг 2). Хэрэв эмч энэ зааврыг үл анзаарах юм бол бас л бондын алдаа гарах шалтгаан болно. Энэ асуудлыг шийдэрлэх зорилгоор MDP-Amide rapid bond technology -ийг хөгжүүлсэн бөгөөд ийм төрлийн адгезивыг удаан хугацаанд шүдийг зүлгэх хүлээлгүйгээр шууд хэрэглэж болно.

2.Тавилт

Нэлээд олон төрлийн адгезивууд түүнийг олон давхарлаж тавихаар бүтээгдсэн байдаг. Хэрэв үүнийг хайхрахгүй бол бондын алдаа гарах шалтгаан болно. Тэгвэл сүүлийн үеийн universal adhesive материалууд нь etch-and-rinse technique-ийг ашиглах болсон. Энэ техникийн хэрэглэх болсон шалтгаан нь фосфорын хүчлийг тугалмайн гадаргууд удаан байлгах нь тугалмайн коллаген бүтцүүдийн задралын шалтгаан болж шүдний эрдэсгүйжлийн процессийг улам гүнзгийрүүлэх бөгөөд энэ нь тугалмайн hybrid layer давхарга үүсгэхэд сөргөөр нөлөөлнө. Шүдний тугалмай бага зэрэг чийгтэй байх нь бондын чанарт сайнаар нөлөөлдөг бол хэт их нойтон гадаргуу нь адгез матеиалыг тавихад бэрхшээл учруулсанаар бондын чанарт сөргөөр нөлөөлнө. Мөн түүнчлэн тугалмайг хэт хатаах нь бас сөрөг нөлөөтэй. Тэгвэл энэ асуудалд сүүлийн үед хөгжүүлсэн CLEARFIL Universal Bond (Kuraray America) түргэн хугацаанд хатуурч бат бэх холбоо үүсгэснээр илүү бат бөх эдэлгээ сайтай давхарга үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.

3.Адгезивийн технологи

Шинжлэх ухааны олон судалгаагаар 10-MDP мономер нь бат бэх, эдэлгээ сайтай адгезив материал бүтээхэд маш чухал болох нь тогтоогдсон байна. Энэ мономер нь шүдний паалан ба тугалмай эдийн гидроксиапатиттэй бат бөх бөгөөд тогтвортой химийн холбоо үүсгэдэг. Тэгвэл CLEARFIL Universal Bond нь amide monomer technology-ийг 10-MDP мономертэй хавсран ашигласан тул адгезивийг тавихдаа заавал хүлээх шаардлагагүйгээр маш хүчтэй гидрофиль полимер бүтэц үүсгэдэг. Энэ нь тугалмайн бүтцийн задралын процессийг саармагжуулна.

Шүдний ломбоны хэр бат бөх эдэлгээ сайтай байх нь адгезив материалаас шалтгаалах хүчин зүйлс, өвчтөнөөс шалтгаалах хүчин зүйлс ба шүдний эмчийн тухайн материалыг хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаална. Эдгээрээс өвчтөнөөс шалтгаалах хүчин зүйлс ба эмчийн ашиглалтаас шалтгаалах асуудлыг урьдчилан тааварлахад хэцүү зүйл юм. Харин адгезив материалаас шалтгаалах асуудлыг хамгийн сүүлийн үеийн маш сайн технологийн дэвшил ашиглах замаар шийдвэрлэх боломжтой.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet