Ажилд авах, тушаал дэвшүүлэхдээ дараах зүйлсэд анхаараарай гэсэн байна шүү
Хүн ажилд авах, тушаал дэвшүүлэхдээ уг хүний:
Нэгт: Ёсзүй, шударга зан
Хоёрт: Хүсэл эрмэлзлэл
Гуравт: Ур чадвар
Дөрөвт: Харилцааны соёл
Тавд: Мэдлэг
Зургаад: Хамгийн сүүлд нь туршлагыг нь чухалчил.
Яагаад гэвэл ёсзүйгүй хүсэл эрмэлзлэл хамгийн аюултай. Хүсэл эрмэлзэлгүй бол ур чадвар сул дорой болно. Ур чадваргүй бол мэргэжлийн салбартаа бусадтай харилцан ойлголцохын тухай бодоод ч хэрэггүй. Бусадтай харилцан ойлголцож чадахгүй, тийм соёл эзэмшээгүй бол тэр хүний мэдлэг хэнд ч хэрэггүй. Мэдлэггүй туршлагыг хараагүй хүнтэй зүйрлэж болно гэж VISA International-г үүсгэн байгуулагч Dee Hock хэлсэн байдаг аж.
Манайд чамд ямар ч туршлага алга гээд олон залуус шинэ ажилд орохдоо бүдэрч, албан тушаал ахихдаа сөхөрдөг. Дээр дурдсан 6 зүйлээс эхний 5 нь л чамд байхад туршлага шиг “хэрэггүй” зүйл байдаггүй юм биш үү?
Medium blog: Ganzorig Vanchig