Азийн Их Сургуулиудын Эндодонтын эмчилгээний Endodontic Case Contest- 2017 тэмцээн ялагчдаа тодрууллаа
2017 оны Эндондонтын эмнэлзүйн тохиолдол эмчилгээний тэмцээний Финалын шалгаруулалт энэ сарын 5-ы өдөр Сингапур улсад Society of Endodontics Singapore-ын Их хурлын үеэр боллоо.
Энэ удаагийн эмнэлзүйн тохиолдлуудыг үнэлэх шүүгчдийн бүрэлдэхүүнд Сингапур улсын эндодонтын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд проф Victoria Yu, клиникийн профессор Patrick Tseng, клиникийн профессор Chen Nah Nah ба Terence Jee нар оролцлоо.
Шүүгч нарын шалгаруулалтаар гуравдугаар байрт Малайзын Олон улсын Анагаах ухааны Их Сургууль (International Medical University Malaysia)-ын оюутан Vivian Tan Jia Hui ‘Management of Mandibular Third Molar with Endo- Perio Lesion’ сэдвээр хүртсэн бол
Хоёрдугаар байрт Хонг Конгийн The Prince Philip Dental Hospital-ын эмч Brezhnev Sergey
Нэгдүгээр байрт ‘Management of Separated Instrument and Curved Canals on a Mandibular Third Molar with ProTaper Next Ni-Ti Rotary Files ‘сэдвээр Тайваны Үндэсний Их Сургуулийн эмч Lin Chun-Pei шалгарлаа. Ийнхүү Тайвань улсаас энэхүү тэмцээний ялагчийг хоёр дахь удаагаа хүртээд байна.
Азийн Их Сургуулиудын энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Dentsply Sirona корпораци ажиллаж санхүүжүүлдэг.