Амны эрүүл ахуйн орчныг зохицуулах үйлчлэлтэй L. rhamnosus L8020 бактери агуулсан бүтээгдэхүүнүүд худалдаанд гарлаа

GANTUMUR.DDS
2 min readOct 26, 2017

--

OSAKA, Japan: Японы Осака хотод байрлалтай чихэр, амттаны үйлдвэрлэлийн UHA Mikakuto компани амны хөндийн бичил биетний орчныг зохицуулах үйлчлэлтэй амттан бүтээснээ танилцууллаа. Тус компаний мэдээллээс харахад UHA шүд цэвэрлэх амттан нь найрлагандаа сүүний хүчлийн бактери агуулдаг бөгөөд амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын ялгаран хөгжлийг дарагуйлсанаар амны эрүүл ахуйн нөхцөл байдлыг хангаж шүд цоорох өвчнөөс сэргийлэх үйлчлэлтэй гэнэ.

Японы химийн салбарын мэргэжилтнүүдийн бүтээсэн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах үйлчлэлтэй тус бүтээгдэхүүн нь тараг болон амтат шахмал хэлбэрээр өнгөрсөн 6-р сараас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гараад байна. UHA Mikakuto компаний мэдэгдэж байгаагаар хоол идсэний дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр шүд цоорох өвчин болон амны хөндийн бусад өвчлөлүүд буурна гэж үзэж байна.

Мөн Lactobacillus rhamnosus L8020 агуулсан бүтээгдэхүүн нь өөртөө хэд хэдэн төрлийн амт оруулагч ашиглаж байгаагийн нэг нь шахмал бүрт 0.85 мг агуулагдах xylitol юм. Xylitol өнөөг хүртэл шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг болох нь батлагдсан бөгөөд учир нь шүдний өнгөрт агуулагдах дийлэнх эмгэг төрөгч нянгууд xylitol-ын ферментийн эсрэг хамгаалах үйлчлэл байдаггүй. Бусад амт оруулагчдад crystalline cellulose, silicon dioxide болон ногоог цай орж байна.

Тус бүтээгдэхүүнийг UHA Mikakuto компани Хирошима Их Сургуулийн Шүдний сургуулийн профессор Hiroki Nikawa болон Mitsui & Co худалдааны компаны хамтын ажиллагааны хүрээнд бүтээсэн юм. Энэ бүтээгдэхүүнийг гаргах болсон санаа нь Hiroki Nikawa профессорын шүд цоорох өвчинд илүү тэсвэртэй хүмүүсийн амны хөндийд байх L. rhamnosus L8020 төрлийн бактери нь амны хөндийн эрүүл ахуйн орчныг зохицуулах үйлчлэлтэй болохыг нээсэн нээлт дээр үндэслэсэн байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet