Амьдралын үнэ цэнэ
Нэгэн хүү ааваасаа асуужээ:
Хүү: Ааваа амьдралын үнэ цэнэ юу юм бэ?
Аав: Чи энэ чулууг зах дээр аваачаад зар хүн авъя гэвэл юу ч дугаралгүй зөвхөн 2 хуруугаа л өргөөрэй
Хүү зах дээр очиж зогсов:
Эмэгтэй: Энэ чулуу хэд вэ? би үүнийг цэцэрлэгтээ тавих гэсэн юм
Хүү хоёр хуруугаа өргөв
Эмэгтэй: 2$ юмуу би авъя гэв
Хүү яахаа мэдэлгүй аав дээрээ гүйж очоод энэ талаар хэлтэл:
Аав: Чи одоо энэ чулууг музейд аваад оч хэрэв хүн авъя гэвэл юу ч дугаралгүй зөвхөн 2 хуруугаа л өргөөрэй
Хүү музейд очтол:
Нэгэн хүн: Энэ ямар үнэтэй чулуу вэ би авъя гэтэл
Хүү юу ч дугаралгүй зөвхөн 2 хуруугаа л өргөжээ
Нэгэн эр: 200$ юм уу би авъя гэтэл
Хүү цочирдож аав дээрээ очиж асуув:
Аав: Хүү минь одоо би чамайг сүүлийн нэг газар авч очоосой гэж хүсэж байна чи үнэт чулууны дэлгүүрт аваад оч хэрэв хүн авъя гэвэл урьдын адил юу ч дугаралгүй зөвхөн 2 хуруугаа л өргөөрэй гэлээ
Хүү чулууны дэлгүүрт очоод байж байтал:
Дэлгүүрийн эзэн: Энэ маш үнэтэй ховор чулуу байна чи хаанаас аваа вэ? би авъя хэд вэ гэтэл
Хүү юу ч дугаралгүй зөвхөн 2 хуруугаа л өргөжээ
Дэлгүүрийн эзэн: 200,000$ юмуу би авъя гэв
Хүү бүр алмайран мөн л аав дээрээ очтол:
Хүү минь чи одоо амьдралын үнэ цэнийг ойлголоо чи ямар арьс өнгөтэй ямар боловсролтой ямар хөрөнгөтэй байх чинь хамаагүй зөвхөн чи өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлж өөрийгөө яаж үнэлүүлэхээс л бүх зүйл шалтгаалж байгаа юм зарим хүмүүс чиний сэтгэлийг зарим нь мэдлэгийг харин зарим нь чиний дотор хүнийг чинь үнэлж чиний үнэ цэнэ би болдог юм гэжээ
Тэгэхээр та бүхэн зөв хүндээ зөвөөр үнэлэгдэж өөрийн үнэ цэнээ бий болгоорой
Эх сурвалж: Facebook/Tsolmon Batorshikh