Жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдлыг ойлгуулахад чиглэгдсэн компанит ажиллагаа эхэллээ
BRUSSELS, Belgium: Европын Шүдний тулгуур эдийн холбоо (EFP) ба Oral-B-н хамтарсан жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдол ба үр дагаварыг олон нийтэд ойлгуулахад чиглэгдсэн компанит ажил нээлтээ хийлээ. Энэхүү бүх Европыг хамарсан жирэмслэлт ба амны хөндийн эрүүл мэндийн сайн дурын арга хэмжээний үндсэн зорилго нь жирэмслэлтийн үеийн буйлны үрэвсэлийн тулгамдсан асуудлыг эрүүл мэндийн байгууллагын ажилтан ажиллагсад болон эмэгтэйчүүдэд шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан мэдлэг мэдээлэл олгоход оршино.
Амны хөндийн эрүүл мэнд ба жирэмслэлтийн хамаарлын тухай арга хэмжээний гол тулгуур зэмсэг нь шинээр бүтээгдсэн сургалтын зориулалтын веб портал юм. Энэхүү веб портал нь шинжлэх ухааны мэдээлэл, амны хөндийн болон бусад эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан арга зүйн удирдамж, брошур, эмэгтэйчүүдэд зоиулсан практик зөвлөмжүүд, унших материалууд болон инфографик, видео бичлэг, бусад сургалтын контентуудыг агуулах бөгөөд энэ бүгдэд хандахад үнэ төлбөргүй гэнэ.
“Жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндийн эрүүл мэнд бол маш чухал асуудал бөгөөд зөвхөн шинээр төрсөн хүүхдийн эрүүл мэнд болон хүндрэлд нөлөөлнө гэхээс илүү жирэмсэн эмэгтэйн өөрийн богино болон урт хугацааны амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлнө” гэж Амны хөндийн эрүүл мэнд ба Жирэмслэлт төслийн зохицуулагч Испанийн Комплютенс Их Сургуулийн Тулгуур эдийн тэнхмийн профессор Dr Mariano Sanz эмч үзэж байна. “Иймд бид жирэмсэн эмэгтэйчүүд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хэн хэнд нь энэхүү гол мессежийг өгөхийг зорин ажиллаж байна” гэж тэрээр хэллээ.
Шинжлэх ухааны талаас авч үзвэл энэхүү арга хэмжээнд зориулан тусгайлан бэлтгэсэн иж бүрэн хэвлэлийн тойм агуулсан 4 ширхэг шинжлэх ухааны өгүүллийг тус порталд байршуулаад байна. Еволпын Шүдний Тулгуур эдийн Холбооны өгч байгаа мэдээллээр энэхүү шинжлэх ухааны өгүүллүүд нь жирэмслэлтийн үе дэх амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдол, шүдний тулгуур эд ба жирэмслэлтийн хоорондын биологийн хамаралт механизмууд, жирэмслэлтийн явцад шүдний тулгуур эдийн өвчнөө эмчлүүлэхийн ач холбогдолыг гаргаж өгсөн байна.
“Жирэмслэлтийн явц дахь амны хөндийн эрүүл мэндийн эрсдлийн талаарх мэдлэг мэдээлэл өсөн нэмэгдэж байгаа тул бид илүү олон эмэгтэйчүүд жирэмсэн үедээ шүдний эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээнд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх, гэрийн нөхцөлд эрүүл мэндээ сахин хамгаалахад нь туслах гэсэн энгийн зүйлийг санал болгож байна” гэж Oral-B брэндийг эзэмшигч, Procter & Gamble корпорацийн Европ, Ойрх дорнот, Африкийн бүсийн шинжлэх ухааны салбар харицсан менежер Dr Anja Rist хэллээ.