Зөөврийн амьсгалын оношлуураар төрөл бүрийн өвчнийг эрт үе шатанд нь ялган оношилдог болно
SEOUL, South Korea: Амьсгалын төлөв байдлаар өвчнийг ялгаж оношлох гэдэг нь ирээдүйд биелэлээ олох оношлогооны шинэ өвөрмөц төрөл мэт тооцогдох нь бий. Гэвч энэ чиглэлийн судлаачид энэ асуудалд анхаарлаа хандуулан аюул эрсдэлгүй, үнэ өртөг хямд амьсгалын оношлуур бүтээхийг зорин ажилласаар байна. Оношлуур бүтээх явдалд томоохон бэрхшээлтэй асуудлуудын нэг нь хангалттай хэмжээний мэдрэг сенсор бүтээх асуудал юм. Тэгвэл Өмнөд Солонгосын судлаачид амны хөндийгөөс ялгарах хийн биомаркеруудыг шүүн төрөл бүрийн өвчнүүдийг оношлох чадвар бүхий маш өндөр мэдрэмжтэй сенсор бүтээснээ зарлалаа.
Korea Advanced Institute of Science and Technology-ын Материал судлал ба Инженерийн салбарын судлаач Dr Il-Doo Kim-ээо удирдуулсан судалгааны баг амны хөндийгөөс ялгарах хийн төрлүүдийг бүртгэж зарим төрлийн өвчнүүдийг оношлох чадвар бүхий дээд зэргийн мэдрэг сенсор хөгжүүлсэн байна. Энэхүү сенсорыг нано бичил бүтэц бүхий electrospun metal oxide-той hollow protein-templated nanocatalysts-аар бүтээсэн тул энэхүү дээд зэргийн сийрэг, нүхжилт бүхий хэсэг нь өндөр мэдрэг чанартай болсон байна.
Хүний амьсгал нь усны уур, устөрөгч, ацетон, аммони, хүхэрт устөрөгч, карбон моноксид зэрэг төрөл бүрийн нэгдлүүдийг агуулах бөгөөд эдгээр нь эрүүл болон өвчтэй байхаас шалтгаалан ихсэх, эсвэл багасах зэргээр өөрчлөгдөж байдаг. Гэтэл эдгээр нэгдлүүдийн зарим нэг нь тухайлсан өвчнүүдтэй шууд хамааралтай байх бөгөөд эдгээр өвчүүдэд гуурсан хоолойн багтраа өвчин, уушигны хорт хавдар, 1-р төрлийн чихрийн шижин, ам хуурайших эмгэг зэрэг хамаарна.
Амьсгалын оношлогооны аппарат нь амнаас гарах амьсгааг эхлээд битүүмжилсэн хүүдийд хуримтлуулж аваад дараа нь түүнийгээ сенсор системлүү шахдаг. Энэ нь ердийн спирт мэдрэгч аппараттай ижил төстэй юм. Төхөөрөмж амьсгалыг маш түргэн хугацаанд шинжилж хариуг гаргана. Ингэхдээ амьсгалын агаар доторх химийн элементүүд, тухайлсан биомаркеруудыг химийн мэдрэг сенсор бүртгэж авна.
Уламжлалт байдлаар бол платинум болон палладийн хайлшийг химийн урвалд үндэслэсэн ялган таних сенсорын зорилгоор ашигладаг байсан ч эдгээр нь мэдрэг чанарын хувьд хангалттай биш байсан байна. Харин энэ удаагийн хөгжүүлсэн сенсор нь тухайлсан биомаркеруудыг ялган танихад зориулан илүү сайжруулсан байна. Ийм төрлийн сенсорын ажилбар гүйцэтгэх чавдар нь платинум болон палладийн сенсороос гурваас дөрөд дахин илүү мэдрэг чанартай байна. Нэн ялангуяа ацетон ба хүхэрт устөрөгчийг ялган таних нь дээд зэргийн мэдрэг байна гэж судлаачид тэмдэглэсэн байлаа.
“Шинэ төрлийн гетероген нано бичил бүтэц бүхий катализаторыг төрөл бүрийн металлын оксид агуулсан нанофибер мэдрэгч давхрага бүхий 2 нм-ийн зузаантай протейн темплейт ашиглан нийлэгжүүлэн гарган авсан бөгөөд мэдрэгчийн ой санамжид тулгуурлан тухайлсан биомаркерүүдийг өндөр мэдрэмжтэйгээр, ялган таних чадвартай. Энэхүү шинэ төрлийн инноваци шингээсэн амьсгалын оношлуур нь өндөр ашиг тустай зүйл бөгөөд эрүүл мэндийн байгууллагын оношлогооны зардлыг бууруулж өвчтөний нөхцөл байдлыг урт хугацаанд халбар аргаар хянах боломж олгоно” гэж Ким эмч хэллээ.
Энэхүү судалгаа нь “Innovative nanosensor for disease diagnosis” гарчигтайгаар Accounts of Chemical Research сэтгүүлийн долдугаар сарын дугаарт нийтлэгджээ.