Инээмсэглэлийн төлөв байдлын судалгаа нь хүний нүүр таних facial recognition технологийн хөгжилд хувь нэмрээ оруулна

GANTUMUR.DDS
2 min readMay 7, 2018

--

Хиймэл оюун ухаанд суурилсан хүний нүүр таних одоо үед ашиглаж байгаа технологи нь статик ба динамик байдалд нүүрний хэлбэр төрх ба геометрийн дүрслэлийг ашиглан ямар хүн болохыг таньдаг. Тэгвэл эрэгтэй болон эмэгтэй хүний инээмсэглэлийн нүүрэнд үзүүлэх динамик хөдөлгөөнийг тус тусд нь судалсан энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгааны материал саяхан нийтлэгдлээ. Энэхүү судалгааны үр дүнг судлаачид хүний нүүр таних технологийн дараагийн шинэ үеийн суурийг тавьсан гэж үзэж байгаа бөгөөд учир нь энэ нь нүүр царайны төлөв байдлаас хамааралгүй хүн болгонд өвөрмөц байдлаар илэрдэг инээмсэглэлийн төлөв байдлыг ашигладгаараа онцлог гэнэ. Хувь хүний инээмсэглэлийн төлөв байдлын онцлог нь даган дуурайхад түвэгтэй бөгөөд ул мөргүй арилдаггүй зүйл юм.

Судалгааны багийн ахлагч University of Bradford-ын Centre for Visual Computing-ийн захирал Prof. Hassan Ugail “Эмэгтэй хүний инээмсэглэл нь илүү тод томруун харагддаг тул бидний судалгаа энэхүү байдлыг баримтаар ил гаргахад чиглэгдсэн. Эмэгтэй хүн инээмсэглэхдээ эрэгтэй хүнээс илүү уруулаа тэлж инээдэг” гэлээ.

Энэхүү судалгаанд нүд, ам, хамрын орчим 49 баримжаалах цэг сонгон аваад инээмсэглэлийн үед булчин татагдахад эдгээр цэгүүдийн хооронд хэрхэн шилжилт явагдаж байгааг судалжээ. Эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийг харьцуулан үзэхэд эдгээр цэгүүдийн шилжилт өөр хоорондоо эрс ялгаатй байсан ба эмэгтэйчүүдэд цэг хоорондын шилжилт илүү байсан байна.

Үндсэн дата мэдээллээ цуглуулсаны дараа мэдээллэлд тусгай алгоритмын дагуу анализ хийж, судалгаан оролцсон хүмүүсийн инээмсэглэлийг тусгай видео бичлэг хийж туршсан байна.

Энэхүү судалгаа нь “Is gender encoded in the smile? A computational framework for the analysis of the smile driven dynamic face for gender recognition” гарчигтайгаар Visual Computer сэтгүүлд нийтлэгджээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet