Монгол улсад нүүр амны үндэсний мэргэжилтэн бэлтгэж ирсэн товч түүх / History in brief
Монголын нүүр ам судлалын салбарын хөгжил нь 1955 онд үндэсний 5 мэргэжилтэн тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад бэлтгэгдэж ирсэнээр эхэлсэн ч албан ёсоор 1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль (АУДэС)-д шүдний эмчийн анги нээгдэж 3 жилийн сургалтаар шүдний эмч нарыг бэлдэж эхэлсэн үеэс эх сууриа тавьсанд тооцогддог. Монгол улсад Нүүр ам судлалын салбар хөгжиж ирсэн түүх нь АУДэС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн түүхтэй салшгүй холбоотой юм.
Байгуулагдсан цагаасаа хойш шүдний эмчилгээний салбар нь тухайн үеийн АУДэС-ийн тэнхмүүдийн хавсрага болон харьяалагдаж ирсэн бөгөөд
1961 онд нүд, чих хамар хоолойн тэнхимд
1962–1964 онуудад Хүүхдийн онош зүйн тэнхимд
1964–1967 онуудад Судалгааны мэс заслын тэнхимд тус тус харьяалагдаж байсан байна.
1967–1978 онуудад Шүд, чих, хамар хоолойн нэгдсэн тэнхим нэртэйгээр зохион байгуулагдаж шүдний эмч нарыг 5 жилийн сургалтаар бэлтгэж эхэлсэн байна.
1978 оны 2-р сарын 1-ий өдрөөс Нүүр Ам Судлалын тэнхим АУДэС-ийн биеэ даасан тэнхим болон бие даан үйл ажиллагаа явуулах болжээ.
1990 онд гарсан өөрчилөн байгуулалт, зах зээлийн шилжилтийн давалгаан дор нүүр ам судлалын салбарт олон өөрчилөлт шинэчилэлт гарсан нь
1995 оны 11-р сарын 26 өдрийн АУИС-ийн захирлын …тоот тушаалаар Нүүр Ам Судлалын тэнхмийг өргөжүүлэн Нүүр Амны Эмчилгээний тэнхим, Нүүр Амны Мэс Заслын тэнхим, Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхимтэйгээр “Нүүр Ам Судлалын Төв”-ийг байгуулсан байна.
1998 онд Нүүр Ам Судлалын Төвийн бүтцэд Хүүхдийн Нүүр Амны Өвчин, Урьдчилан Сэргийлэлтийн тэнхмийг шинээр байгууллаа.
АУИС-ийн захирлын 2000 оны ….тоот тушаалаар Нүүр Ам Судлалын Төвийг өргөтгөн АУИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль болгосон нь Монгол улсад орчин үеийн шүдний эмчилгээний тусламж үйлчилгээний дэлхийн түвшний боловсрол олгох үндэсний хэмжээний сургууль бий болох маш том өөрчилөлт болсон юм.
(Үргэлжлэл бий)
Монгол улсад нүүр амны үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойд зориулан энэхүү хуудсыг хөгжүүлж байгаа бөгөөд цаашид мэдээллийг тасралтгүй баяжуулах болно