Мэс заслын шинэ аргачлал нь guided bone regeneration-ы нөхцөл байдлыг сайжруулна

GANTUMUR.DDS
2 min readMar 29, 2018

--

Жилээс жилд имплант эмчилгээг сонирхох хүмүүсийн тоо өсөн нэмэгдсээр байгаатай холбоотойгоор имплант эмчилгээ хийхэд хүндэвтэр, хүнд тохиолдлууд ч шүдний салбарын мэргэжилтнүүдийн чадлыг сорих нь ихэссээр байна. Үүний гол шалтгаан нь имплант суулгахад хангалттай хэмжээний ясны эд байхгүй байх явдал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөгжүүлсэн мэс заслын шинэ техник нь guided bone regeneration бөгөөд шинээр үүссэн ясны эдийг торгоох зорилгоор титанан тор ашигладаг. Титанан тор ашиглах нь alveolar ridge augmentation-ы нөхцөл байдлыг сайжруулах боловч зарим хүмүүст үүнээс шалтгаалсан хүндрэл тохиолдох нь бий. Хамгийн элбэг тохиолддог хүндрэл нь титан тор ил гарах явдал юм.

Тэгвсэл саяхан хийгдсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар түүшин ясыг нөхөн сэргээх ажилбарт титанан тор ашиглах нь илүү үр дүнтэй арга бөгөөд хүндрэл үүсч титан тор ил гарсан үед тэр хэсгийг авсан ч ясны эдийн нөхөн сэргээх процесс хэвийн үргэлжилдэг болхыг тогтоосон байна.

Энэхүү судалгааг АНУ-ын Loma Linda University ба Саудын Арабын King Saud University, Imam Abdulrahman Bin Faisal University-ын хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн ба судалгаанд 2015–2017 оны хооронд титан тор ашиглан ridge augmentation хийлгэсэн 27–50 насны 4 өвчтөнийг хамруулсан байна. Эдгээр хүмүүс нь энэ туршилт эмчилгээг хийлгэхээс өмнө хамгийн багадаа хоёр удаа ridge augmentation хийлгэж бүтэлгүй болсон байжээ.

Эмнэлзүйн дөрвөн тохиолдол бүрт ижил төлийн титан тор bone graft материал ашигласан боловч тус бүртээ титан торыг бүрэх өөр өөр төрлийн мембран ашиглажээ. Мэс заслын дараа нэгээс зургаан долоо хоногийн хооронд өвчтөн бүрт өөр өөр хэмжээтэйгээр титан тор ил гарах хүндрэл ажиглагдаж байсан байна. Ил гарсан титан торыг 4–10 долоо хоногийн дараа авсан бол үлдсэн торыг 6 сарын дараа авсан байна.

Дөрвөн тохиолдол бүрийг нарийвчлан судлаж үзэхэд ил гарсан титан торыг авч бусад хэсгийг нь үлдээсэн тохиолдолд ясны эдийн хэмжээ ямар ч асуудалгүйгээр имплант суулгахад хангалттай хэмжээнд нэмэгдсэн байна. Титан торыг авахаас үүсэх бас нэг давуу тал нь тэр хэсгийн эрүүл ахйн нөхцөл байдал илүү дээрдэж байсан байна. Учир нь нэгэнт титан тор ил гарсан бол өвчтөнд таагүй байдал учруулах хүндрэл үүсгэж ясны эдийн нөхөн сэргэж буй хэсгүүд өөр хоорондоо нэгдэж нэгдмэл байдал үүсгэхэд саад учруулдаг.

“Ил гарсан титан торыг авах нь эмнэлзүйн хувьд ясны эд нөхөн сэргэхэд илт мэдрэгдэм ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй төдийгүй өвчтөн тэр хэсгийг арчилахад илүү хялбар дөхөм болж өгч байна” гэж судалгааны багийн ахлагч Loma Linda University School of Dentistry-н associate professor Dr Aladdin J. al-Ardah хэлж байна.

Хэдийгээр энэхүү техник нь амжилттай болох нь тодорхой байгаа ч эмнэлзүйн салбарын өдөр тутмын ажилбарт нэвтрүүлэхэд илүү нарийвчилсан туршилт судалгаа шаардлагатай байгааг судлаачид анхааруулсан байна.

Энэхүү судалгаа нь “Managing titanium mesh exposure with partial removal of the exposed site: A case series study,” гарчигтайгаар Journal of Oral Implantology сэтгүүлийн 2017 оны 12 сарын дугаарт нийтлэгдсэн байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet