Сингапур улсад Dental Solutions Congress (TDSC) 2017 боллоо

GANTUMUR.DDS
2 min readDec 1, 2017

--

Шүдний салбарт төрөл бүрийн шийдлүүд санал болгодог лидерүүдийн нэг болохын хувьд Dentsply Sirona энэ сарын 18–19 өдрүүдэд Сингапур улсын The Ritz-Carlton Millenia зочид буудалд болсон The Dental Solutions Congress (TDSC) 2017 их хурал дээр өөрийн хамгийн сүүлийн үеийн инновациудаа дэлгэн үзүүллээ.

Энэ удаагийн арга хэмжээнд 120 гаран мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд өргөн хүрээний хөтөлбөр агуулсан шинжлэх ухааны гол арга хэмжээний зэрэгцээ хоёр гардан дадлагын семинарыг хамарсан 3 томоохон секц болж зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд урилгаар бүс нутгийн болон олон улсын хэмжээний алдартай Dr. Mike Cheung, Dr. Terence Jee, Dr. Kittipong Booranasophone, Dr. Carlo F. Sambri, Dr. Tan Jun Da, Dr. Craig Campbell, Dr. Justin Giam, Dr. Josef Kunkela and Mr. Daniel Dunka нар оролцлоо.

Эхний өдрийн арга хэмжээн дээр лабораторийн дижитал төхөөрөмжүүд, амны хөндийн иж бүрэн нөхөн сэргээлтэнд ашиглах guided surgery төхөөрөмжүүд, араа шүдний композит ба chairside CAD/ CAM-ын талаар таницуулсан ба CEREC ба араа шүдний композитын талаар гардан дадлагын сургалт болж ‘Guided surgery, simple steps for success’ сургалтаар өндөрлөсөн байна.

Хоёр дахь өдрийн арга хэмжээн дээр CBCT-г олон салбарт хэрхэн ашиглах, эндодонтын зургийг хэрхэн унших, оптик хэв авалтанд лазер ашиглах, ASTRA Tech EV ба CEREC тусгай зориулалтын abutment зэрэг сэдвүүдийг таницуулсан ба Laser, Smile Design ба Эндодонтын гардан дадлагын сургалтууд зохион байгуулагдлаа.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet