Скандинавын орнуудын хэмжээнд хоёр дахь удаагийн нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ

GANTUMUR.DDS
2 min readMay 14, 2018

--

Скандинавын орнуудын хэмжээнд хоёр дахь удаагийн хүний нүүрийг иж бүрнээр нь шилжүүлэн суулгах мэс засал Финляндын улсын Хильсинк хотын эмнэлгүүдийн дүүрэг буюу Уусимад хийгдлээ. Үүний өмнө хийгдсэн нүүр шилжүүлэх мэс засал 2016 онд хийгдсэн бөгөөд нүүрний багаахан хэсгийн эдүүдийг шилжүүлэн суулгаж байсан байна. Тэгвэл энэ удаагийн мэс засал нь нүүрний дийлэнх хэсгийн эдүүдийг шилжүүлэн суулгасанаараа онцлог байв.

Эхний удаагийн мэс заслын үед өвчтөний эрүү хоншоор, уруул, хамар болон арьсны тодорхой хэсгийг нүүрний дунд гуравны нэг хэсэг, хэл, булчин мэдрэлийн хамт шилжүүлэн суулгаж байсан бол хоёр дахь удаагийн мэс заслаар нүүрний дийлэнх хэсгийг хамарсан талбай дор илүү олон эдүүдийг шилжүүлэн суулгалаа. Мэс засалд нийт 8 мэс засалч, 20 сувилагч болон бусад мэргэжилтнүүд оролцож хагалгаа 25 цаг үргэлжилсэн байна. Мэс заслын багийг Dr Patrik Lassus ерөнхийд нь удирдсан бол ясны эдийн нөхөн сэргээх ажилбарыг Dr Jyrki Törnwall гүйцэтгэжээ. Энэ удаагийн нүүр шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийн хэмжээнд 44 дэх удаагийн мэс засал юм.

Нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг гүйцэтгэхэд зөвхөн туршлагатай эмч нарын баг шаардагдахын зэрэгцээ эмчилгээний төлөвлөгөө боловсруулах мэс заслын ажилбарыг төлөвлөх илүү нарийн технологиудыг ашигласан байна. Мэс заслын ажилбарын 3D төлөвлөгөө боловсруулах, өвчтөнд тусгайлан зориулсан имплант захиалахад Planmeca ProModel service-ыг ашиглажээ.

“Скандинавын орнуудын хэмжээнд хийгдэж байгаа хоёр дахь удаагийн нүүр шилжүүлэн суулгах мэс засал нь 3D технологийг ашиглан эмчилгээний төлөвлөгөө боловсруулж хийгдлээ. Мэс заслын үед өвчтөн болон донорын анатомийн бүтцэд маш сайн тохируулан 3D хэвлэгчээр хэвлэж бэлтгэсэн surgical guide-уудыг ашигласан. Ийм surgical guide ашигласан нь цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ илүү өндөр нарийвчлалтай ажилбарыг гүйцэтгэх боломж олгосон юм“ гэж Planmeca-ийн CAD/CAM мэргэжилтэн Jani Horelli хэлж байна.

“Энэ удаагийн мэс засалд өмнөх мэс заслыг бодвол иүү их хэмжээний эдүүд шилжүүлэн суулгасан тул технологийн гүйцэтгэх үүрэг маш чухал байлаа. Planmeca-ийн 3D technology ашигласан нь уламжлалт мэс засалтай харьцуулахад эмчилгээний хугацаа ба нарийвчлалыг илүү сайн нэмэгдүүлж өглөө. Яг ийм өндөр түвшний технологи ашиглахгүйгээр энэ түвшинд хүртэл амжилттайгаар мэс заслыг гүйцэтгэх боломжгүй юм” гэж тэрээр нэмж хэллээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet