Суваг дүүргэгч материалын нүхжилтгүй битүүмжлэл үүсгэх чадварын харьцуулсан судалгаа

GANTUMUR.DDS

--

Бельгийн University of Leuven ба БНХАУ-ын Sichuan University-ын хамтарсан багийн судлаачид сувгийн эмчилгээний салбарт ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн gold standard-д тооцогдож буй хоёр төрлийн материалыг сонгон авч битүүмжлэл үүсгэх чадварыг 3 хэмжээст нүхжилтийн төлөв байдалд харьцуулан судалсан байна.

Судалгаанд харьцуулалтаар авсан материал нь AH Plus (Dentsply DeTrey) ба EndoSequence BC (Brasseler). Уг материалуудыг лаборторийн нөхцөлд сонгон авсан бага араа шүдэнд тавьж тугалмайн сувгуудад хэр зэрэг битүүмжлэл үүсгэж байгааг шалгасан байна. Энэ хоёр төрлийн материал нь хоёулаа нүхжилтгүй дээд зэргийн сайн чанарын битүүмжлэл үүгэхэд зориулагдсан гэдгээрээ онцлог.

Судалгаанд электрон микроскопи, бичил компьютер томографийн аргачлалуудыг битүүмжлэлийн чанарыг судлах зорилгоор ашиглажээ.

Судалгааны үр дүнд AH Plus материалын төрөлхийн хүчиллэг шинж чанар нь тугалмай эдэд бонд үүсгэх процессийг хязгаарлаж өгч байгааг тогтооосон байна. Үүний улмаас материалд бичил түвшинд хагарал цуурал үүсдэг гэж үзэж байна.

Лабораторийн нөхцөлд EndoSequence BC материал нь AH Plus-аас илүү өндөр чанартай болох нь харагдаж байгаа ч үүнийг эмнэлзүйн нөхцөл байдалд ямар байгааг судлах шаардлагатай гэнэ.

--

--

No responses yet