Триклозан нэгдэл агуулсан шүдний оо нь хэрэглэгчдийг эрсдэлд оруулж байна
Washington, U.S.: Өнгөрсөн 9-р сараас эхлэн нийт Америкийн хэмжээнд ариутгах үйлчлэлтэй саван, гель, алчууранд триклозан хэрэглэхийг хуулиар хориглосон. Гэсэн хэдий ч нянгийн үйлчлэлтэй энэхүү бодис нь буйлны үрэвсэлийг намжаах, өнгөр тогтолт ба цоорлоос сэргийлэх зорилгоор ооны найрлаганд одоо ч байсаар байна. American Chemical Society-ын хийсэн судалгаагаар ооны триклозан нь сойзны үсэнд наалдан үлдэж удаан хугацаанд үйлчилдэг болохыг тогтоосон байна.
Сүүлийн үед хийгдсэн судалгаануудаас триклозан нь хүн ба амьтны гормоны тэнцвэрийг алдагдуулж, антибиотикт тэсвэрт чадвар үүсгэхэд хувь нэмрээ оруулж бие организмд хурц хордлогын байдал үүсгэж байгаа болох нь тогтоогдсон байдаг. Ийнхүү маш олон сөрөг нөлөө илэрч байгаа ч уг бодисын саван болон угаалгын бодист ашиглахад ач тусаа өгч байгаа талаар шинжлэх ухааны баттай нотолгоо алга байгаа тул АНУ-ын Хоол хүнс ба Эмийн хяналтын Хороо (Food and Drug Administration) түүнийг нянгийн эсрэг үйлчлэлтэй угаалгын бодист ашиглахыг хориглоод байна.
Хэдийгээр триклозаныг хориглох хууль үйлчилж байгаа ч тухайн хуулийн хүрээнд оо болон бусад бүтээгдэхүүнийг хамруулж өгөөгүй үлдээсэн тул University of Massachusetts –ын профессор Baoshan Xing нарын химийн салбарын судлаачид триклозан нь өргөн хүрээнд ашиглагддаг шүдний сойзны толгойд наалдан үлдэж ямар нэгэн хяналтгүй хэмжээгээр ялгарч хор хөнөөл учруулж байж бозошгүй гэж үзэж байна.
Иймд судлаачид шүдний сойзны модель ашиглан туршилт хийж үзэхэд нийт ашигласан 22 шүдний сойзны гуравны нэг хувьд нь нэлээдгүй хэмжээний триклозан хуримтлагдаж үлдэж байсан байна. Ялангуяа элостомер хэмээн нэрлэдэг хуванцараар хийсэн сойз, хэл цэвэрлэгчүүд илүү ихээр триклозаныг өөртөө шингээж байна.
Судлаачид дээрх шүдний сойзуудад триклозан агуулаагүй шүдний оо ашиглаж туршилт хийхэд шүдний сойзноос триклозан хоёр долоо хоног гаран хугацаанд ялгарсаар л байсан байна. Энэ нь хэдийгээр шүдний оогоо сольсон ч шүдний сойзноос шалтгаалан удаан хугацаанд триклозаны үйлчлэл гарахгүй болохыг нотлож байна.
Энэхүү судалгаа нь “Nylon bristles and elastomers retain centigram levels of triclosan and other chemicals from toothpastes: Accumulation and uncontrolled release,” гарчигтайгаар Environmental Science and Technology сэтгүүлийн 11-р сарын 7 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.