Ундны усны фторжуулалт шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтэнд хэр үр дүнтэй вэ?

GANTUMUR.DDS
1 min readJun 22, 2018

--

АНУ-н хэмжээнд ундны усны фторжуулалтын шүдний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нийгмийн эрүүл мэндийн бусад асуудлаас тусд нь авч үзсэн судалгаа хийгдсэн байна. Уг судалгаанд фторжуулалтын үр нөлөөг National Health and Nutrition Examination Survey (NHANES)-н дата мэдээлэл дуур тулгуурлан тодорхойлжээ. Энэхүү судалгааны өгүүлэл 6-р сарын 24-ы өдөр Journal of Dental Research сэтгүүлд нийтлэгдсэн байна.

“Судалгааны үр дүнгээс харахад ундны усны фторжуулалт нь АНУ-н хэмжээнд хүүхдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхэд ач тусаа үзүүлж байгаа нь тодорхой байгаа бөгөөд энэ нь сүүн шүдэнд илүү ач тустай нөлөөлж байна” гэж судлаачид цохон тэмдэглэлээ.

Энэхүү судалгааг University of North Carolina at Chapel Hill School of Dentistry-н амны хөндийн өвчлөлийн тархвар судлалын тэнхмийн профессор Gary Slade, BDSc, PhD, DDPH удирдан явуулсан байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet