Ханиад томууны өвчлөлийн оргил үед амны эрүүл ахуйн дэглэмийг баримтлах нь чухал

GANTUMUR.DDS
2 min readFeb 6, 2018

--

Өвлийн энэ саруудад улс орон даяар, дэлхийн хэмжээнд ханиад томууны ид огил үе тохиож байна. Ханиад томуунаас сэргийлэхэд гарын ариун цэврийг сайтар сахих, гараа тогтмол угааж цэвэрлэх, тасалгаа орчны гадаргуунуудыг ариутгаж цэвэрлэж байх нь маш чухал. Тэгвэл та болон таны хүүхэд ханиад хүрсэн бол шүдний сойзоо яах вэ гэсэн асуудал хэн бүхэнд тохиолдож байгаа байх.

Augusta University-ын Шүдний сургуулийн Амны хөндийн Эрүүл Мэндийн тэнхмийн профессор Bhavik Desai энэ асуудалд “Ханиад хүрсэн үедээ шүдний сойзоо хаа хамаагүй газар хаяхгүй байх, хэн нэгэнтэй хуваалцаж хэрэглэхгүй байхыг” анхааруулж байна.

Томуугийн вирус нь шүдний сойзонд гурав хүртэл хоног халдварлах чадвараа хадгалан үлддэг тул ханиад хүрсэн гээд шүдний сойзоо хаячихаж болохгүй гэж тэрээр хэллээ. Нэгэнт ханиад томуу туссан л бол шүдний сойзноосоо шалтгаалан дахин халдвар авна гэж байхгүй тул болгоомжлох хэрэггүй. Харин таны хаясан шүдний сойзонд агуулагдах вирус агаар дуслаар дамжин өөр хүнд халдварлах боломжтой.

Ханиад томуугийн үед ам хатах, хуурайших нь элбэг тул ус, шингэн зүйл байнга ууж байх, спирт агуулсан ам зайлагч уусмал хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Ханиад томууны үед биеийн эрүүл мэндийн дэглэмийг барихын зэрэгцээ амны хөндийн эрүүл мэнд гаргуунд нь орхихгүй байх нь чухал. Зарим талаар амны хөндий цэвэрхэн байх, сэнгэнэсэн гаатай оогоор шүдээ угаах зэрэг нь ханиадны шинж тэмдэгийг бага зэрэг бууруулж таатай байдал үүсгэх сайн талтай.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet