Хэсгийн мэдээ алдуулалтын хүндрэлүүд, сэргийлэх арга зам
Энэ жил ОХУ-ын хэд хэдэн хотуудад шүдний кресло дээр өвчтөн нас барсан тохиолдлууд гарсан бөгөөд энэ нь ихэвчлэн хэсгийн болон ерөнхий мэдээ алдуулалтын дараа тохиолдсон байна. Хуулийн байгууллагын ажилтнууд болон мэргэжлийн шинжээчид энэ золгүй тохиолдлуудыг зөвхөн “мөсөн уулын орой” хэсэг гэж үзэж байгаагийн учир нь энэхүү тохиолдлууд нь шууд мэргэжилтнүүдээс хамааралтай буюу шүдний эмч нар мэдээ алдуулалтын харишилын асуумжийг дутуу авсан болон аваагүй байх, эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй мэдээ алдуулах эм тариа хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Сүүлийн үед хамгийн их дуулиан тарьсан золгүй амиа алдалтаар Саратов хотын Лениний районы дүүргийн 2-р эмнэлэгт нас барсан 17 настай охины хэрэг тодроод байна. 2014 оны 7-р сард архаг холбоосын үрэвсэл оноштойгоор эмнэлэгт ирсэн охин мэдээ алдуулах тариа хийн зүү хатгасны дараахан бараг тэр даруйдаа ухаан алдаж улмаар нас барсан байна. Эмч нар цаг алдалгүй түргэн тусламж даруй дуудсан ба түргэний эмч нар газар дээр нь сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн боловч нэгэнт оройтсон байжээ. Уг хэргийг орон нутгийн Эрүүл мэндийн газар хяналтандаа аваад шалгаж эхэлсэн нь тэр даруй хэвлэл мэдээллийн анхааралд өртөн орон нутгийн төдийгүй ОХУ-ын хэмжээнд дуулиан тарьсан шуугиан дэгдсэн байна. Ийнхүү хэвлэл мэдээлэл ид шуугиж байх үед буюу уг хэрэг гарсанаас дөнгөж сарын дараа Саратаов хотын бас нэг өөр дүүргийн эмнэлэгт 84 настай өвчтөн үзлэгийн крсло дээр амиа алдсан нь бас л хэсгийн мэдээ алдуулалтаас болсон байлаа.
Уг хэргүүд дээр Эрүүл мэндийн газар болон хууль хяналтын байгууллага хяналт хийж мөрдлөг явуулсаны дүнд өвчтөнүүдийн үхлийн шалтгаан нь өөр байгааг тогтоосон байна. Орон нутгийн эрүүл мэндийн газрын дүгнэлтээр 17 настай охины үхэл нь мэдээ алдуулах тарианаас үүдэлтэй харшлын урвалаас шалтгаалсан анафилактик шок байсан бол 84 настай хүний үхэл нь зүрхний шигдээс байсан байна. Мэргэжлийн байгууллагууд уг хоёр хэрэг дээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд стандартаа мөрдлөг болгон ажилласан боловч хэт хүчтэй үйлчилсэн харшлын урвал болон зүрхний гаралтай эмгэгийн улмаас өвчтөний амь насыг аварч чадаагүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад учирсан иймэрхүү золгүй тохиолдлуудад өнөөгийн байдлаар эрүүгийн хариуцлага ноогдуулж байгаа ч харамсалтай нь хуульчдийн хэлж байгаагаар тохиолдлууд сүүлийн жилүүдэд ихсэж байгаа гэнэ. Эрсдэлтэй бүлэгт ямар нэгэн эмийн бодисын харшилтай суурь өвчтэй ахимаг насны хүмүүс хамаарч байна. Францын судлаачдын судалгаагаар хэсгийн мэдээ алдуулалтын улмаас анафилактик шок өгөх нь ойролцоогоор 1:500000 бөгөөд эндээс харвал ОХУ-ын хэмжээнд шүдний эмнэлэгт нэг жилд 155 сая иргэн ханддаг гэж үзвэл эдгээрээс 300 өвчтөн золгүй байдлаар амиа алдах эрсдэлтэй гэсэн үг юм.
Томоохон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудын зөвлөмжөөс харвал хэсгийн мэдээ алдуулалтын золгүй байдлаас хамгаалах цорын ганц бөгөөд хамгийн чухал зүйл нь асуумж гэнэ. “Хэрэв асуумжаар тухайн өвчтөн эмийн харшилтай болох нь илэрвэл түүнийг нэн даруй ОХУ-ын Анагаах ухааны академийн дархлаа судлалын төврүү илгээх нь зөв” гэж Москва хотын Нүүр Ам Судлалын Их Сургууль (МГМСУ)-ийн мэдээ алдуулах тасгийн эрхлэгч А. И. Евдокимова Соломон Рабинович зөвлөж байна.
Түүнчлэн хамгийн энгийн арга нь харшилын эмнэлэгт очиж арьсны сорилоор харшлаа шалгуулж болох боловч энэхүү арга нь мөн эргэлзээ төрүүлдэг.
Өмнө нь тухайн өвчтөн уг эмийн бодисыг огт хэрэглэж байгаагүй бол түүнд антител байхгүй тул харшлын сорил мэдээж сөрөг гарна. Иймд шаардлагатай бол профессорын хэлсэнчлэн харшил судлалын гүнзгийрүүлсэн шинжилгээ хийж үзэх тийм боломж байхгүй бол харшил үүсэх үүсэхгүй нь зүгээр л аз мэдсэн хэрэг болж байна. Хэрэв азгүй тохиолдол боллоо гэхэд тухайн хүний амь насыг аварч чадах эсэх нь зөвхөн эмнэлгийн яаралтай тусламжийн эм хэрэгсэлийн бэлтгэл, эмчийн яаралтай тусламж үзүүлж чадах чадвараас шууд хамаарч байна. Гэсэн хэдий ч анафилактик шокын үед бүх зүйл бэлэн байсан ч тусламж үзүүлэхэд маш хэцүү гэж Москва хотын хэмжээнд нэр хүнд бүхий Клиника Доброго стоматолога эмнэлгийн эмч Эмиль Агаджанян үзэж байна.
Өвчтөнийг харишлын нарийвчилсан шинжилгээнд илгээгээд байх боломж тэр бүр байхгүй гэдэг нь эмнэлгийн өдөр тутмын практикаас тодорхой. Зөөлцийн хурц үрэвсэлийн үед аль болох түргэн хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай бөгөөд өвчтөнийг харшлын шинжилгээнд илгээгээд байх цаг байхгүй гэж Эмиль Агаджанян эмч хэлж байна.
“Үргэлжлэл бий”