“Цацрагтай ажиллагсадын ажлын нөхцөл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

GANTUMUR.DDS
2 min readNov 3, 2017

--

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран “Цацрагтай ажиллагчдын ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахад тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны тамгын газрын дарга М.Отгонцэцэг, ахлах мэргэжилтэн Б.Уранчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын Цацрагийн хяналтын хэлтсийн дарга З.Дамдинсүрэн,Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмнэлэг хариуцсан дэд захирал С.Цогт, их эмч Ц.Бадамцэцэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Чанарын албаны дарга З.Аръяасүрэн, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Монголын шүдний мэргэжилтний холбооны тэргүүн Б.Амарсайхан нар оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгээр

1. Цацрагтай ажиллагчийн ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахад тулгамдаж буй асуудал

2. Цацрагтай ажиллагчийн мэргэжлээс шалтгаалах өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

3. Цацрагтай ажиллагчийн ажил мэргэжлийн ангилалд оруулах зэрэг 3 асуудлыг хэлэлцэж, холбогдох санал, шийдэх арга гарц шийдлийн талаар санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet