“Шинэ хууль эрхзүйн орчин дахь нүүр амны их эмчийн үүрэг хариуцлага” сэдвийн дор МШМХ IX их хурал болно
2017.11.25 –ны өдрийн 09:00 цагаас “Шинэ хууль эрхзүйн орчин дахь нүүр амны их эмчийн үүрэг хариуцлага” сэдэвт 2кр-ийн сургалтыг “Эрүүл мэндийн эрхзүй- ТББ” –тай хамтран АШУҮИС-НАСС-ийн 305 тоот өрөөнд зохион байгуулна. Сургалтын төлбөр — 30.000 төгрөг.
Сургалтын үеэр:
· 2017 оны мэргэшлийн зэргийн үнэмлэх гардуулах ажиллагаа
· Нүүр амны эмнэлгийн шинэчилсэн стандарт таниулах, хэлэлцүүлэг
· Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны ээлжит их хурал
· МШМХ-ны тайлан танилцуулна
· Монголын Эстетик Нүүр Ам Судлалын Академийн хурлын үйл ажиллагаанууд болох тул сургалтанд Нүүр амны их эмч, мэргэжилтнүүд, холбооны гишүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Холбоо барих утас: 99082008