Шүдний тулгуур эдийн өвчин ба улаан хоолойн хорт хавдар хоорондоо хамааралтай

GANTUMUR.DDS
1 min readDec 14, 2017

--

NEW YORK, U.S.: Америкийн 122 000 иргэдийн дунд 10 жилийн турш явагдсан судалгаагаар шүдний тулгуур эдийн өвчний шалтгаан болдог нян нь улаан хоолойн хорт хавдар үүсэхтэй холбоотой болох нь тогтоогдлоо. Судаачдын мэдэгдэж байгаагаар шүдний тулгуур эдийн өвчинтэй холбоотой хэд хэдэн төрлийн нян бактери нь хэдийгээр хор хавдарт өртөх эрсдэл бага байсан ч хавдрын тохиолдлыг нэмэгдүүлж байна гэлээ.

Тухайлбал тэдгээрийн дотроос нэг төрлийн нян болох Tannerella forsythia гэхэд улаан хоолойн хавдар үүсэх эрсдлийг 21%-аар ихэсгэж байна гэж судалгааны багийн ахлагч Нью-Иоркийн Их Сургуулийн Langone Health center-ийн судлаач Dr. Jiyoung Ahn хэлж байна.

Dr. Jiyoung Ahn-ын үзэж байгаагаар улаан хоолойн хорт хавдар нь үхлийн зэрэг маш өндөрт тооцогддог хорт хавдар тул түүнээс урьдчилан сэргийлэх шинэ гарц хайж олох нь чухал гэлээ.

Амны хөндийн эрүүл ахуйгаа сахих, шүдний эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь шүдний тулгуур эдийн өвчин үүсэхээс сэргийлэх эрүүл мэндийн бусад эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн зөв гарц гэж тэрээр зөвлөлөө.

Энэхүү судалгааны материал нь “Oral microbiome composition reflects prospective risk for esophageal cancers,” гарчигтайгаар Cancer Research сэтгүүлийн 12-р сарын 1-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet