Эрдэм судлалын бүтээлийн сан үүсгэх зорилгоор магистр, докторын судалгааны диссертациудыг хүлээн авч байна
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе!
Нүүр Ам Судлалын Сургууль НАС-ын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлийг нэгтгэж мэдээллийн сан үүсгэх зорилгоор 1974–2017 оны хооронд хийгдсэн магистр, докторын диссертацыг цуглуулж байна. Судалгааны бүтээлийн нэгдсэн сан үүссэнээр судлаачид таны бүтээлтэй танилцах, судалгааны ажил давхардахгүй байх, судалгааны чиг хандлага тодорхойлох мөн бүтээлийн хулгайгаас сэргийлэх боломж бүрдэнэ.
Бид таны судалгааны бүтээлийг дижитал хэлбэрээр хадгалж, бусдад дамжуулахгүй мөн хуулбарлахгүй хадгалах болохыг мэдэгдье.
Судлаач та бүхэн эрдэм судлалын бүтээл- магистр, докторын диссертацийг бүрэн эхээр нь цахим (PDF, Word гэх мэт) хэлбэрээр 2018 оны 9 сарын 1-ны хүртэл undraa_add@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Диссертаци цахим хэлбэрээр байхгүй тохиолдолд цаасан хэлбэрээр өгч болох ба бид таны бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлж хадгалах болно. Хамтран ажилласанд баярлалаа!
Холбоо барих. Магистрант Л. Ундармаа, Утас: 99160641
Email: undraa_add@yahoo.com
Удирдагч. НАСС-ийн НАСЗТ-ийн багш АУ-ны доктор Н.Цэнгэлсайхан
Email: tsengelsaikhan@mnums.edu.mn