Эрүү нүүрний хавдрын өвдөлтөнд Schwann Cell-ийн нөлөөллийг судлах грант авлаа
New York University-ын College of Dentistry-ийн Эрүү нүүрний мэс заслын тэнхмийн багш, Bluestone Center for Clinical Research-ийн эмнэлүйн судлаач Yi Ye, MS, PhD хавдрын өвдөлтөнд учруулах Schwann cell-ийн нөлөөллийн чиглэлээр судлах судалгааны ажилдаа National Institute of Dental and Craniofacial Research-ийн тэтгэлгийг гардан авлаа. Schwann cell гэдэг нь захын мэдрэлийн тогтолцоонд мэдрэлийн эсийн аксионыг хүрээлэн байрлаж мейлин бүрхүүлийг үүсгэгч эсүүд юм. Үүнийг 19-р зууны дундуур Германы судлаач Theodor Schwann олж нээсэн тул түүний нэрээр нэрлэсэн байна.
Эрүү нүүрний хавдарын улмаас үүсэх өвдөлт нь өвчтөний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж хоол хүнс идэх, уух, ярих боломжгүй болгодог маш хүчтэй өвдөлт юм. Энэ өвдөлтийг зөвхөн мансууруулах төрлийн өвчин намдаагч эмийн бодисоор намжаах боломжтой ч уг эмийн бодисоос шалтгаалсан сөрөг нөлөө их байдаг. Иймд Yi Ye болон түүний хамтрагч судалгааны баг эрүү нүүрний хавдрын өвдөлттэй тэмцэх эмийн бодисын бус өөр арга зам нээхээр ажиллаж байна.
Одоогоор Yi Ye-ийн судалгааны баг Schwann cell-үүд нь хорт хавдрын эсийн нөлөөгөөр идэвхжихээрээ эсийн бүр эртний бүдүүлэг үе шатандаа шилждэгийг олж илрүүлээд байна. Дараагийн үе шатанд Schwann cell-ийн ялгаруулж буй өвдөлтийн медиаторуудыг олж илрүүлж түүнд нөлөөлөх замаар өвдөлтийг намжаах шинэ арга замыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
“Бид бүхэн Schwann cell -ийн идэвхжил ба хавдрын өвдөлтийн хоорондын хамаарал, Schwann cell-ийн ялгаруулж мэдрэлийн эсийг хэт мэдрэг байдалд шилжүүлж буй медиаторуудыг олж илрүүлэх найдлага тавин ажиллаж байна” гэж тэрээр хэллээ.