2017 онд Нүүр ам судлалын салбарт гарсан нээлтүүд
Мэдээ алдуулалт хийхэд тариурын зүү хэрэггүй болно
University of São Paulo-ын судлаачид тариурын зүү ашиглалгүй мэдээ алдуулалт хийх аргачлалыг хөгжүүлж байна. Тариурын зүүний оронд бичил цахилгаан гүйдлийг мэдээ алдуулалтанд ашиглах гэнэ.
Сурвалжийн сувгийн халдварыг бүрэн арилгана
Сурвалжийн суваг нь эмчилгээний олон удаагийн ирэлтийн явцад хоёрдогч байдлаар халдвар авах нь элбэг байдаг. Тэгвэл SafeRoot хэмээх багаж нь сувагт үлдсэн халдвар, бичил биетнүүдийг маш нарийн тодорхойлж эмчид туслана.
Шүдний тулгуур эдийн өвчний вакцин
University of Melbourne-ы судлаачид шүдний тулгуур эдийн өвчинтэй тэмцэх илүү сайн аргачлал боловсруулж байгаа нь тулгуур эдийн өвчний эсрэг вакцин юм.
Шүдний зөөлц өөрийгөө нөхөн сэргээдэг болно
King’s College London-ы судлаачид шүд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой болохыг тогтоогоод байна. Судлаачид шүдний зөөлцийн үүдэл эсэд тулгуурласан эмчилгээний шинэ аргачлалыг хөгжүүлж байна.
Имплантын шинэ бүрхүүл материал
UPV/EHU-University of Basque Country-ын хамтарсан судалгааны баг имплантын гадаргуугийн шинэ төрлийн бүрхүүл материал гарган аваад байна. Уг бүрхүүл матеиал нь имплантын гадаргуу дээр нян бактери хуримтлагдахаас сэргийлэх төдийгүй ясны эдийн нөхөн төлжилтийг дэмжих гэнэ.
Электрон тамхи нь ердийн тамхины адил амны хөндийд хортой
Université Laval-ын судлаачид электрон тамхины ууранд агуулагдах химийн бодисууд нь амны хөндийд хорт нөлөөтэй болохыг тогтоосон байна.
Амны хөндийн нянгууд нь зүрхний өвчин үүсгэдэг болохыг нотоллоо
University of Bristol-ын судлаачид амны хөндийн нян Streptococcus gordonii нь зүрхний халдварын гаралтай эндокардитын шалтгаан болдгийг судалгаагаар баттай нотоллоо.