2018–2019 оны хичээлийн жилийн Нүүр Амны Сувилахуйн чиглэлээр сургалтын бүртгэл эхэллээ
1 min readMar 13, 2018
2017 оны шүдний эмнэлгийн стандартад тухайн эмнэлэгт ажиллаж буй сувилагч мэргэшсэн байх шаардлагатай гэж заасан бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшүүлэх нь нэн чухал хэрэгцээ болсонтой холбогдуулан, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв нь Нүүр Амны Сувилахуй-н чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн 3 сарын, 12 багц цагийн мэргэшүүлэх сургалтыг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд элсэлтээ авч эхэллээ. Сургалтын бүртгэл 3-р сарын 21-нийг дуустал хийгдэхийг анхаарна уу.
Нэмэлт мэдээллийг 99106086 Байгаль эмчээс лавлана уу