3D принтерийн тэргүүлэгч Stratasys фирм Objet260 Dental 3D Printer-ээ зарлалаа
Шүдний технологийн 3D принтерийн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч Stratasys фирм хамгийн сүүлийн үеийн Objet260 Dental 3D Printer-ээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсоноо зарлалаа. Уг принтер нь Polyjet Triple Jetting technology-оор тоноглогдсон бөгөөд нэг обьектийг 3 өөр төрлийн материалаар нэгэн зэрэг хэвлэх чадвартай тул олон төрлийн шүдэлбэр, зэмсэгүүдийг үйлдвэрлэх боломж олгож байна.
Энэхүү шинэ төрлийн принтерийг танилцуулах үйл ажиллагаа LMT Lab Day 2018 in Chicago арга хэмжээн дээр болсон ба тус принтерийн танилцуулгын зэрэгцээгээр хоёр шинэ төрлийн материал MEDFLX625 уян хуванцар, Pop-Out Part (PoP) technology-ийг танилцууллаа.
Бүх дэлхий нийтийг хамарсан хиймэл шүдэлбэрийн үйлдвэрлэлийн зах зээлийн нийт өртөг 2021 он гэхэд 37 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа тул 3D принтерийн үйлдвэрлэлийн салбар тус зах зээлд өөрийн байр суурийг эзлэхээр Stratasys болон 3D Systems компаниуд өөр хоорондоо хүчтэй өрсөлдөж байна.
Stratasys-ын санал болгож буй PolyJet Triple Jetting technology нь 3 өөр төрлийн материалыг нийлүүлэн нэг обьектийг хэвлэх тул нэг удаагийн хэвлэлтээр олон өөр төрлийн өнгө болон шинж чанартай материалуудыг нэгэн зэрэг ашиглах боломж олгож байна. Харин төхөрөмжийг зөвхөн дан ганц материал ашиглах горимд шилжүүлсэнээр имплантын мэс заслын surgical guide, шүдний загвар болон бусад зэмсэгүүдийг үйлдвэрлэх боломжтой гэнэ.
Шүдэлбэрийн технологийн салбарт 3D принтерийг ашигласнаар шүдэлбэр бэлтгэх хугацаа, лабораторийн зардалыг хангалттай хэмжээнд буруулж орлогоо нэмэгдүүлэх сайн талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.