3D хэвлэгчээр хэвлэсэн нян бактери wearable tech device-ын ирээдүй

GANTUMUR.DDS
1 min readFeb 13, 2018

Wearable tech гэж өмсөх эсвэл хүний биед имплантаар суулгах боломжтой ухаалаг төхөөрөмжүүдийг нэрлэдэг нэршил юм. Энэхүү ухаалаг wearable төхөөрөмжүүдийг спорт, эрүүл мэнд, хувцас загвар, энтертайнмент зэрэг олон салбарт ашиглаж хөгжүүлж байна. Үүний нэг жишээ нь электрон арьс буюу 3D хэвлэгчээр хэвлэсэн арьс юм.

Энэ салбар дахь хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт дэвшлийг Massachusetts Institute of Technology хөгжүүлээд байгаа ба wearable технологид хувьсал авчрах био будаг гарган аваад байна. Энэхүү будаг нь нян бактерийн байгалийн гаралтай төрөлхийн хариу урвалд үндэслэгдсэн бөгөөд wearable төхөөрөмжийн үндсэн блок хэсгээр ашиглахаараа онцлог гэнэ. Будгийг нян бактерийн генийн инженерчлэлийн тусламжтайгаар программчилж болох юм байна.

Мөн өөртөө харилцан ялгаатай нян бактерийн хуримтлал агуулсан био будгаар арьсан дээр зурсан “био шивээс” нь нян бактерийг программчилж ашиглах технологийн нэгэн дэвшилтэт хувилбарт тооцогдож байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet