43 эмч, мэргэжилтэн БНСУ, Японд суралцана

GANTUMUR.DDS
1 min readDec 16, 2017

--

Элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи зэрэг долоон чиглэлээр 43 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 14–6 сарын хугацаатай сургалтад хамруулахаар болжээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЗӨСҮТ, ЭСҮТ-ийн 43 эмч тус хоёр улсын томоохон эмнэлгүүдэд суралцах юм.

Эмнэлгийн мэргэжилтэн, эмч нар

  • Элэг шилжүүлэн суулгах,
  • Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи,
  • Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал,
  • Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ,
  • Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй,
  • Мөч хадгалах боломжтой үеийн хавдрын нөхөн сэргээх эмчилгээ,
  • Электрофизиологийн оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлээр БНСУ-ын Самсунг, Хана, Католикийн их сургуулийн Гэгээн мария, Чосуны эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Гүнма их сургуульд сургуульд суралцах юм.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet