5–6 настнуудын дунд шүд цоорох өвчний тархалт 89% байна

GANTUMUR.DDS
2 min readOct 28, 2017

--

Нийслэлийн эрүүл мэндийн газар, НБГ-тай хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, улсын цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан “Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх” шүд, амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд ялангуяа Улаанбаатар хотод сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан шалгуураар “Маш өндөр” гэсэн ангилалд хүртлээ өссөн байна.

Мөн хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаагаар 5–6 насны хүүхдийн шүдний цоорох өвчний тархалт 89 хувь байгаа аж.

Манай улсын өнөөгийн байдлаар сүүн зуултын үе болох сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин хамгийн тархмал түгээмэл өвчин болоод байгаа төдийгүй, шүд цоорох өвчний хүндрэлээс үүсэх бие махбодын төдийгүй сэтгэхүйн дарамтат байдал нь нийгмийн чухал сэдвийн нэг болжээ.

Хэдийгээр Улаанбаатар хотод шүдний эмнэлэг хангалттай байгаа ч хүүхдийн нүүр амны нарийн мэргэжлийн эмчийн тоо хүрэлцээ багатай, ард иргэдийн дунд сүүн шүд ясан шүдээр солигддог болохоор эмчлүүлэх шаардлагагүй гэсэн буруу ойлголт байдаг зэрэг нь хүүхдийн шүд цоорох өвчний тархалт буурахгүй байгаагаас харагдаж байгаа аж.

Тус сургалтанд АШУҮИС –ийн багш нар уригдан ирж хичээл заасан бөгөөд нийслэлийн 119 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, улсын 180 цэцэрлэгийн аргазүйчид хамрагджээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet