AADR 2018: Potassium iodide хэрэглэх нь Silver diamine fluoride (Saforide)-аас шалтгаалсан шүд харлалтыг багасгана

GANTUMUR.DDS
2 min readMar 26, 2018

--

Potassium iodide (KI) хэрэглэх нь silver diamine fluoride (SDF)-ыг ашиглахад тулгардаг шүдний өнгө харлуулах асуудлыг багасгадаг тухай судалгааны материал 3-р сарын 22 өдөр Fort Lauderdale, FL-д болсон American Association of Dental Research (AADR)-ын 2018 оны их хурал дээр хэлэлцүүлэгдлээ.

“Silver diamine fluoride материалыг ашиглах нь шүдний цоорлоос сэргийлэх түргэн хугацааны үйлчлэлтэй үнэ өртөг хямд аргачлал бөгөөд хүн амын орлого багатай хэсгийн хүүхдүүд болон асрамжийн газрын асрамжид байгаа хөгшин настай хүмүүст үр дүн сайтай байдаг” гэж судалгааны багийн ахлагч Carolyn Primus хэлж байна. Тэрээр мөн SDF-ыг Potassium iodide-тай хамт хэрэглэхэд шүдний өнгө харлуулах нь эрс багасгаж байгааг тайлбарлалаа.

Carolyn Primus-ын судалгааны баг 38% silver diamine fluoride ба 15% potassium iodide-ыг 40 ширхэг авхуулсан шүдэн дээр туршсан байна. Эдгээрийн 10 шүдийг хяналтын бүлгээр үлдээж бусад шүднүүдэд SDF-ыг дангаар эсвэл Potassium iodide-тэй хавсран ашиглаж туршсан байна. Судалгааны үр дүнгээс SDF-ыг дангаар нь хэрэглэсэн шүд өнгөө эрс өөрчилж харлаж байсан бол Potassium iodide хавсран хэрэглэсэн шүдэнд өнгөний өөрчлөлт бага ажиглагджээ.

Судалагааны баг одоогоор SDF ба Potassium iodide-ыг үр нөлөөг үргэлжлүүлэн судлаж байгаагийн зэрэгцээгээр Potassium iodide хэрэглэх нь бондын бат бэх байдалд хэрхэн нөлөөлж байгааг мөн давхар судалж байгаа гэнэ.

“SDF-ээс шалтгаалсан шүдний өнгөний өөрчлөлтийг бууруулахын тулд шүдний эмч нар аптекаас Potassium iodide-ын уусмал авч хэрэглэж болох юм” гэж тэрээр хэллээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet