ADA мансууруулах төрлийн өвчин намдаагч эмийн бодист баримтлах шинэ бодлогоо зарлалаа

GANTUMUR.DDS
2 min readMar 27, 2018

--

Америкийн шүдний эмч нарын холбоо (ADA) АНУ-ын хэмжээнд мансууруулах төрлийн өвчин намдаагч эмийн бодисын хэрэглээ газар аваад байгаа өнөөгийн тулгамдсан асуудлын дагуу тус эмийн бодист баримтлах албан ёсны бодлогоо шинэчлэн гаргаж байгаагаа зарлалаа.

Мансууруулах төрлийн өвчин намдаагч эмийн бодист баримтлах бодлого нь гурван үндсэн гол агуулгыг өөртөө багтааж байгаа бөгөөд үүнд:

  • Мансууруулах төрлийн өвчин намдаагч болон бусад хяналттай олгодог эмийн бодисыг хэрэглэх асуудалд ADA-ын зүгээс тасралтгүй сургалтын хүрээнд мэдлэг боловсрол олгох асуудлыг эн тэргүүнд баримтлана
  • ADA мансууруулах төрлийн өвчин намдаагчийг хуулиар хүлээн зөвшөөрөдсөн хэмжээний тунгийн хүрээнд ашиглахыг дэмжиж Centers for Disease Control and Prevention (CDC)-ын нотолгоонд тулгуурласан удирдамжийн хүрээнд архаг өвдөлтийн үед долоо хоногоос илүүгүй хугацаагаар хэрэглэхийг зөвлөнө
  • ADA шүдний эмч нарыг эмийн жор олголт ба эмийн хэрэглээний хяналтын хөтөлбөрт хамрагдаж мансууруулах төрлийн эмийн бодисыг зөв хэрэглэх, буруу хэрэглэхээс зайлсхийхэд суралцахыг дэмжиж өгнө

ADA-ын зүгээс ийнхүү мансууруулах эмийн бодисын хүрээнд өөрийн бодлогыг гаргаж танилцуулж байгаа нь Шүдний эмчилгээний салбар мансууруулах төрлийн өвчин намдаах эмийн бодисын хэрэглээний тулгамдсан асуудалд хариуцлагатай хандаж байгаагаа илэрхийлж байгаа явдал юм гэж ADA-ын ерөнхийлөгч Joseph P. Crowley, DDS хэллээ.

Joseph P. Crowley, DDS, is president of the ADA.

ADA-ын үзэж байгаагаар архаг болон урт хугацааны өвдөлтийг намжаах зорилгоор хэрэглэж байгаа мансуруулах үйлчлэлтэй өвчин намдаагч эмийн жорын дийлэнх хэсгийг ерөнхий мэргэжлийн эмч нар бичиж байна гэдэг. Гэвч шүдний эмч нарын дунд ч энэ төрлийн эмийн бодисыг бичиж өгөх явдал байгаа бөгөөд шүдний цоорлын хүндэрсэн хэлбэр болон шүд авалтын дараах өвдөлт, сувгийн эмчилгээний үед бичиж өгдөг нь тогтоогдсон.

ADA ийнхүү эмийн бодисын хэрэглээний шинэ бодлого гаргаж байгаа нь шүдний эмч нарт өвчтөнийг эмчлэхдээ өвчин намдаагчдад найдах биш өөрийн ур чадварыг дээд зэргээр дайчлахыг анхааруулж байна гэж Joseph P. Crowley хэллээ.

Шүдний эмчилгээний дараах өвчин намдаах асуудалд Joseph P. Crowley эмч энэ дөрөвдүгээр сард Journal of the American Dental Association (JADA, April 2018, Vol. 149:4, pp. 256–268) гарах шинжлэх ухааны өгүүллийг уншиж үзэхийг зөвлөж байгаа бөгөөд тус өгүүлэлд nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs) нь шүдний хурц хэлбэрийн өвдөлтөнд мансууруулах үйлчлэлтэй өвчин намдаагчаас илүү болохыг тогтоосон байна.

“Ерөнхий мэргэжлийн эмч нар, эм зүйчид, эрүүл мэндийн бодлого боловсруулагчид, олон нийтийн оролцоотойгоор бүгдээрээ хамтдаа энэ асуудлын хүрээнд хамтран ажиллах нь энэхүү нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон мансууруулах төрлийн эмийн бодисын хэрэглээг хязгаарлахад тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэж ADA-ын зүгээс зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр ADA-ын ерөнхийлөгч Joseph P. Crowley, DDS цохон тэмдэглэлээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet