Apexification буюу сурвалж бүрэн хэлбэржиж гүйцээгүй шүдний сувгийн эмчилгээ
Зөөлц болон холбоосын үрэвсэл, гэмтэл зэрэг нь сурвалж бүрэн хэлбэржиж гүйцээгүй шүдний сурвалжийн хэлбэржилт зогсох гол шалтгаан болдог. Цаашлаад сурвалжийн шимэгдэл үүсч, шүд хөдөлгөөнд орон шүд унахад хүргэдэг.
Сурвалж бүрэн хэлбэржиж гүйцээгүй шүдний сувгийн эмчилгээнд СаОН-ыг өргөнөөр ашиглаж ирсэн. Эмчилгээний арга барилын хувьд шүдний сувгийг бүрэн хэлбэржүүлж, цэвэрлэсний дараа СаОН-ыг сувагт хийж, 1–4 долоо хоногийн давтамжтайгаар эмийг дахин дахин солих журмаар сурвалж бүрэн гүйцэд хэлбэржих хүртэл эмчилгээг үргэлжлүүлдэг. Хугацааны хувьд СаОН-ыг сувагт долоо хоногоос бага хугацаанд байлгахад халдварын эсрэг бүрэн үйлчилгээ үзүүлж чаддаггүй бол 4 долоо хоногоос удаан хугацаанд байлгахад шүлтлэг чанар нь ихсэн шүдийг улам хэврэг болгодог.
Энэхүү СаОН ашиглан суваг хэлбэржүүлэх эмчилгээний явцад нэгдүгээрт өвчтөн эмнэлэгт олон дахин ирэх шаардлагатай болдог, хоёрдугаарт түр ломбоор шүдийг удаан хугацаанд хаадаг тул шүдэнд амны хөндийгөөс бохир орж эмчилгээний үр дүнг сааруулдаг, гуравдугаарт СаОН-ыг удаан хугацаанд хэрэглэснээс болж шүд хэврэг болох зэрэг сул талуудтай.
Иймд сүүлийн үед one-step apexification буюу МТА ашиглан сурвалж хэлбэржиж гүйцээгүй шүдний сувгийн эмчилгээг хийх болсон. Ингэхдээ сувгийг цэвэрлэж, хэлбэржүүлсний дараа СаОН сувагт хийж явуулан сувгийг бүрэн халдваргүйжүүлж, өвчтөн зовиургүй болсны дараа МТА-р сувгийн орой хэсгийг ломбодож, үлдсэн хэсгийг гутта-перчээр ломбодно.
Бэлтгэсэн: О.Цэцэн