Яс ба эдийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Bone, Biomaterials & Beyond (BBB) Academy байгуулагдлаа
Шүдний эмчилгээ ба эрүү нүүрний мэс заслын үйл ажиллагаанд хамааралтай яс ба эдийн нөхөн сэргээлтийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалтын үйл ажиллагаа явуулах олон улсын академи байгуулагдлаа.
Тус академийн ерөнхийлөгч Prof. Antonio ба Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Prof. Ulf Nannmark нар тус академийн үндсэн зорилгыг эдийн нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилладаг эмнэлзүйн мэргэжилтэн болон судлаачдын мэдлэг туршлагыг хуваалцах, хөгжүүлэхэд тусламж үзүүлэх гэж тодорхойлж байна.
Олон улсын судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд эмнэлзүйн болон туршилт олон төрлийн судалгаа хийгдэж шинжлэх ухааны өгүүлүүд гарсан бөгөөд 2014 онд хамтарч Bone, Biomaterials & Beyond сурах бичиг гаргасан нь нэлээд олон хэлэнд орчуулагдаж тус академийн эх суурь тавигдах чухал үйл явдал болсон байна.