Case report: Шүдний сувгийн эмчилгээний дараа ой санамжаа алдсан өвчтөний тухай

GANTUMUR.DDS
3 min readOct 27, 2017

--

LEICESTER, UK: 2005 оны 3-р сард Их Британы 38 настай цэргийн албан хаагч Германы нэгэн эмнэлэгт шүдний сувгийн эмчилгээ хйилгэсний дараа ой санамжаа алдсан гэсэн оноштойгоор хэвтсэн байна. Тухайн үед тэрээр 90 минутаас урт хугацааны зүйлийг санахгүй болсон хэдий ч эмч нарын дүгнэлтээр түүний тархи эв эрүүл, ой санамжаа алдахад хүргэсэн ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан байна.

“Би үзлэгийн кресло дээр хэвтэж шүдний эмч мэдээ алдуулагч тариа хийж байсныг л санаж байна” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй тэрээр BBC сувагт мэдээлэл өгсөн байна. Өвчтөн одоогийн байдлаар яг энэ үйл явдлаас хойших юуг ч санахгүй байна. Өглөө болгон орноос босохдоо тэрээр өөрийгөө 2005 онд Германд цэргийн алба хааж байхдаа сувгийн эмчилгээ хийлгэхээр шүдний эмчийн гадаа хүлээж байсан цаг үеэрээ л төсөөлдөг байна.

Түүнд шүдний эмчилгээ хийсэн шүдний эмч эмчилгээ хэвийн ямар нэг хүндрэлгүй дууссаны дараа өвчтөний биеийн байдал нэг л биш байгааг анзаарсан байна. Түүний царай цонхийж, орчны баримжаагаа алдсан байсан тул креслээс босохдоо маш их хүч чармайлт гаргаж өндийсөн байна. Тэрээр шүдний эмнэлгээс шууд эмнэлэгт хүргэгдэж хэдэн өдрийн турш эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал нь төдийлөн дээрдээгүй байна. Эхэндээ тэрээр ердөө хэдхэн минутын дотор болсон үйл явдлаас өөр юуг ч огтхон ч сэргээн санаж чадахгүй байсан байна.

Эмч нар анхандаа мэдээ алдуулах тарианы сөрөг урвалын улмаас тархинд цус харвасан байж болзошгүй гэж таамаглаж байсан ч оношлогоогоор ямар нэгэн цус харвалтын голомт байгаа нотолгоо олж чадаагүй байна. Эцэст нь тэрээр гэр бүлийн хамт Англируугаа буцаж Leicester-ийн клиник сэтгэл судлаач Dr Gerald Burgess эмчийн хяналтанд очсон байна.

Burgess эмчийн мэдээлж байгаагаар өвчтөний нөхцөл байдал нь anterograde amnesia –н нэгэн төрлийн хэлбэрт тохирч байгаа гэнэ. Энэ тохиолдолд hippocampus орчимын тархины хэсгүүд нь богино хугацааны ой санамж болон урт хугацааны ой тогтоолтын үйл ажиллагааг гүйцэтгэх чадваргүй болсон байна. Өвчтөнд тархины бичлэг хийсэн ч ямар ч гаж өөрчилөлт илрээгүй байна. Иймд бас нэг өөр таамаглал нь сэтгэц удам зүйн өвчилөлөөр тайлбарлаж байна. Burgess эмч энэхүү нөхцөл байдалд хүргэсэн ямар нэгэн гэмтэл бэртлийн зүйл байгаа эсэхийг олж илрүүлэхийн тулд сэтгэлзүйн нарийвчилсан шинжилгээ хийж үзсэн байна. Үүний дүнд өвчтөн сэтгэл хөдлөлийн хувьд эрүүл болохыг олж тогтоосон боловч түүний эхнэр 2005 оны үед шүдний эмчид очих хүртлээ ямар нэгэн гэмтэл бэртэл гэмтэл аваагүй болохыг нотолж байна.

Burgess эмч түүний өвчтөн нь ховор хэлбэрийн ой санамж алдах эмгэгтэй болохыг олж илрүүлсэн боловч өвчтөний нөхцөл байдлыг үргэлжлүүлэн судалсанаар одоогийн байдлаар тархины синапсууд энэхүү нөхцөл байдал үүсэхэд чухал үр нөлөөтэй байгааг олж тогтоогоод байна. Цаг үргэлж тагрхины ой санамжийн хэсэг удаан хугацааны ой тогтолтын хэсгрүү мэдээлэл дамжуулж байдаг бөгөөд түүнийг нь тархины синапсууд шинэ өрлийн уураг нийлэгжүүлэх байдлаар дамжуулдаг. Уг өвчтөний хувьд мэдээлэл дамжуулахад чухал үүрэг бүхий тухайн уургийн нийлэгжилт тасалдсан тул удаан хугацааны ой тогтоолтын хэсэгт мэдээлэл хадгалах боломжгүй болсон байна. Одоогоор судлаачид үүнтэй ижил учир битүүлгээр ой санамжаа алдсан 5 тохиолдлыг анагаах ухааны сэтгүүлүүдээс хайж олж аваад байна. Эдгээр эмнэлзүйн тохиолдлууд магадгүй яагаад шүдний сувгийн эмчилгээний улмаас ой санамжаа алдсан болох учир шалтгааныг тайлахад дөхөм болж болзошгүй. Эдгээр бүх тохиолдлуудад эмнэлгийн яаралтай тусламж авах үедээ сэтгэлзүйн дарамттай байсан адил шинж тэмдэг байгаа юм. “Энэ нь удам зүйн урьтал нөхцөл байдал дээр үндэслэн уг нөхцөл байдал нь ийм үр дагаварт хүргэхэд идэвхжүүлэх нөлөө үзүүлсэн байж болзошгүй” гэж Burgess эмч BBC сувагт мэдээлсэн байна.

“Биднийг энэхүү эмнэлзүйн Case report-ыг бичихэд хүргэсэн нэг гол шалтгаан нь бид өмнө нь манай эмнэлэгт үүнтэй ижил тохиолдолтой огт учирч байгаагүй бөгөөд бид энэ тохиолдолд юу хийхээ ч сайн мэдэхгүй байгаа ч түүнд хийсэн шижилгээ болон биеийн бүх баримтуудыг case report хэлбэрээр үнэнч шударгаар бичихээр шийдсэн бөгөөд энэ нь магадгүй өвчтөний ой санамжийн алдагдлын талаар биднээс илүү мэдлэгтэй хүмүүст өвчтөнд юу илүү нөлөөлөөд байгааг олж илрүүлэхэд туслалцаа болж болзошгүй юм” гэж Burgess эмч мэдэгдэж байна.

Burgess эмчийн Case report нь “Profound anterograde amnesia following routine anesthetic and dental procedure: A new classification of amnesia characterized by intermediate-to-late-stage consolidation failure?” гарчигтайгаар Neurocase journal-ын 5-р сарын 15 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet