Conventional болон Contemporary Luting agents-уудын тухай

GANTUMUR.DDS
4 min readOct 27, 2017

--

(Үргэлжлэл)

Бүрээс наах цементүүдийг ерөнхийд нь уламжлалт буюу conventional (zinc oxide/eugenol, zinc phosphate, polycarboxylate, glass ionomer) ба орчин үеийн буюу contemporary (resin and resin-modified glass ionomers) гэж ангилна.

Бүх төрлийн цементүүд нь бичил бүтцийн хувьд эзэлхүүнийг бүрдүүлэгч matrix орон зайг дүүргэгч filler particles хэсгүүдээс тогтох бөгөөд эдгээрийн нэр төрлөөс нь хамаарч тухайн цементийн шинж чанар бүрэлдэн тогтно.

Онцлог өвөрмөц шинж чанартай хамгийн өргөн ашиглагддаг уламжлалт цементэд дараах цементүүд хамаарна.

Zinc oxide/eugenol- Түр бүрээсний үед ашигладаг түр хугацаанд наах зориулалттай өвчин намжаах үйлчилэлтэй цемент юм. Гэхдээ үндсэн бүрээсээ резинцементээр наах бол энэ төрлийн цементээр түр бүрээсээ наах шаардлагатай эсэхийг бодолцох хэрэгтэй. Учир нь эвгенол нь резин суурьтай цементийн хатууралтыг удаашруулдаг сөрөг талтай.

Zinc phosphate (ZP) — 1920 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн хамгийн анхны байнгын үйлчилэлтэй цементийн төрөл юм. Энэ цемент нь энэ зууны хагас хүртэл бүрээсний наалтын gold standard болж байсан. Цинк фосфат цемент нь механикийн шинж чанарын үзүүлэлт сайтай боловч шүлсэнд уусдаг тул бүрээсний зах ирмэгээр тогтохдоо муу байдаг.

Polycarboxylate (PC)-1960-аад оны үед хэрглээнд нэвтэрсэн. Цинк фосфат цемент дээр суурилсан боловч илүү бионийцэл сайтай шүд болон металлын гадаргууд наалдах чадвар өндөртэй цемент юм. Гэсэн хэдий ч зуурах арга техник нь нарийн түвэгтэй учир үүнээсээ шалтгаалан шүдний салбарт бараг ашиглагдахаа больж байна.

Glass ionomer (GI)-1970 онд Wilson хэмээх эрдэмтэн зохион бүтээсэн бөгөөд полиакрилийн хүчлийн нэгдэл нь дентинд химийн аргаар адгезладаг, өөрөөсөө фтор ялгаруулдаг, маш нимгэн үеэр тавих боломжтой зэрэг олон сайн талтай. Гэсэн хэдий ч уг материал нь механик шинж чанарын үзүүлэлт хангалтгүй, гоо сайхны үзүүлэлтэнд нийцдэггүй гэрэлтэж харагддаг зэрэг сөрөг талуудтай. Харин түүний сүүлийн үеийн хувилбар болох resin-modified glass ionomers (RMGI) нь түүний механик болон физикийн олон дутагдалтай шинж чанаруудыг нөхөж сайжруулж чадсан.

Орчин үеийн буюу contemporary цементүүдийг дотор ерөнхийд нь resin-modified glass ionomers (RMGI) ба resins гэж ангилна.

Харин resins-үүдийг дотор нь conventional resins (CR) болон adhesive resins (AR) гэж ангилна.

Resin-modified glass ionomers

resin-modified glass ionomers (RMGI) нь резин болон glass ionomers цементүүдийн хоёулангийнх нь сайн шинж чанаруудыг шингээсэн цемент юм. Glass ionomers-ийн шинж чанаруудаас дентинтэй бонд үүсгэдэг, маш нимгэн вадхаргаар тавьж болдог, фтор ялгаруулдаг, материалын насжилтаас шалтгаалсан дегидретацид мэдрэг бус зэрэг сайн талуудыг шингээсэн бол resin-ий физикийн, механикийн, гоо зүйн давуу талуудыг өөртөө шингээж өгсөн. Түүнчилэн ажиллахад хялбар, зуурах техник нь резиний төрлийн материалаас энгийн зэрэг технологийн шинж чанаруудтай учир практикт хамгийн өргөн хэрэглэгддэг материал юм. Хэрэглэх заалт нь цутгамал металл, өндөр нягтралтай шаазан коре, түүнчилэн шүдний гадаргууд alumina болон zirconia материал наах, alumina болон zirconia имплантын abutments-ийн гадаргууд бүрээс наах зэрэг өргөн хүрээнд ашиглах бломжтой.

Conventional resins

Резин цементүүд нь химийн найрлагын хувьд резин суурьтай композит ломбоны материалуудтай адил. Organic resin matrix (e.g. Bis-GMA)-ийг inorganic filler (e.g. silica) particles-уудаар дүүргэсэн байх ба тэдгээр нь цахиурт ус төрөгчийн атомаар хучигдаж өөр хоорондоо холбогдон полимер үүсгэдэг. Filler particles буюу дүүргэгч бодисынхоо төрөл болон хэмжээнээс шалтгаалан цементийн физик, механик, оптик шинж чанарууд тодорхойлогдно. Резин цементүүдийн нэг маш том давуу тал нь түүний механикийн болон оптик шинж чанарын үзүүлэлт бөгөөд энэ чанаруудаас нь үндэслэн эдгээр материалуудыг ихэвчилэн гоо зйн шаардлагад нийцсэн шүдэлбэрийн төрлүүд буюу шаазан нүүрэвч, шаазан зоомол зэргийг наахад ашигладаг.

Резин цементийн адгезлах механизмыг тайлбарлавал уг материал нь cement–tooth interface дээр dentine bonding agent (DBA)-ийн тусламжтайгаар hybrid layer хэлбэржүүлэн micromechanical холбоо үүсгэдэг. Зарим dentine bonding agent (DBA) нь шүдний бүтцийн гидроксиапатитын кальцийн ионтой бондлож chemical adhesion үүсгэх чадвартайгаар үйлдвэрлэгдсэн байдаг. Өөртөө self-etching primers агуулсан цементүүд нь etching болон priming үе шатуудыг алгасах боломж олгодог. Гэсэн хэдий ч self-etching/bonding цементүүд нь пааланг бодвол дентинтэй илүү сайн барьцалддаг тул паалан дээр резин цемент ашиглахдаа etching хийсэн нь тогтцод сайнаар нөлөөлнө.

Conventional resins (CR)-уудыг гоо сайхны үүднээс silica-based ceramics-д ашиглах заалттай. Silica буюу цахиурын төрлийн шаазан нь шилний агууламж ихтэй тул бат бэх чанар багатай (flexural strength 100–300 MPa) хэдий ч гоо сайхны шаардлагад маш сайн нийцдэг өнгө үзэмж сайтай шаазан юм. Мөн silica-г hydrofluoric acid (HF)-аар etching хийхэд механикийн тогтоогуур чанар нь дээшлэх бөгөөд үүнийг цахиурт устөрөгчийн нэгдлээр бүрсэнээр cement–restoration interface дээр silica–silane chemical bonds үүсдэг.

Conventional resins (CR) нь өнгөний сонголт арвинтайгаар үйлдвэрлэгддэг тул өнгө тохиргоог ягт нямбай гүйцэтгэх боломжтой.

Adhesive resins

Adhesive resins (AR) нь химийн бүтцийн хувьд Conventional resins-үүдтэй адил боловч нэмэлтээр adhesive phosphate monomer, e.g. MDP (10methacryloyloxydecyl dihydrogen phosphate) болон 4-META (methacryloxyethyl trimellitic anhydride) агуулдагаараа ялгаатай байдаг. Эдгээр нэглүүдийг нэмж өгсөнөөр цемент нь цутгамал металл, alumina болон zirconia core бүхий шүдэлбэрт ашиглах боломжтой болсон.

Alumina болон zirconia шаазангууд нь high-strength ceramics (flexural strength ranging from 400 MPa to >1000 MPa) буюу бат бэх чанар өндөртэй шаазангуудад хамаарах ба шиллэг нэгдлүүдийн агууламж багатай тул опокийн цэхэр өнгө гэрэлтдэгээрээ гоо сайхны үзүүлэлт багатайд тооцогддог ч гадуур нь шаазангаар бүрж хүссэн өнгийн шаазан гаргаж авч болдогоороо давуу талтай.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet