Coronal support буюу core build-up ажилбарын тухай

GANTUMUR.DDS
4 min readOct 28, 2017

--

Core бэлтгэх буюу core build-up хэмээх ажилбарын үндсэн зорилго нь extracoronal definitive restoration-д тогтоогуур (retention) болон гадны хүчний эсрэг тэсвэрлэх чадвар (resistance) бүрдүүлэхэд оршино. Шүдийг нөхөн сэргээх ажилбар нь шүдний цөгцний хэсэгийн хатуу эд хэр их үлдсэнээс хамаарч partial буюу хэсэг газрыг эсвэл full coverage буюу нэлэнхүйд нь бүрхсэн байдлаар хийгднэ. Core –ийг амьд болон сувгийн эмчилгээ хийсэн амьгүй шүд аль алинд нь хийж болно.

Core build-up материалд тавигдах нийтлэг шаардлага

Одоогийн байдлаар шаардлагатай бүх шинж чанаруудыг иж бүрнээр нь агуулсан төгс материал хараахан бий болоогүй тул core build-up хийх материалуудад дараах шаардлагууд тавина.

Амны хөндийн ачааллыг даах хангалттай физик шинж чанартай байх (уян харимхайн болон даралт тэсвэрлэх чанар өндөр байх)

Харшил үүсгэдэггүй байх

Бионийцэл сайтай байх

Core болон шүдний завсар амны хөндийн шингэн нэвтэрч microleakage үүсэхээс сэргийлдэг байх

Шүдний паалан болон тугалмайд хоёуланд нь Chemical adhesion ба bonding хийх боломжтой байх

Амьд шүдтэй аль болох ойр дулаан тэлэлт(coefficient of thermal expansion)-тэй байх

Ус бага шингээдэг байх

Хэмжээгээ өөрчилдөггүй тогтвортой байх

Шүдний цоорол үүсгэдэггүй, даамжруулдаггүй байх

Ажилбар гүйцэтгэхэд хялбар дөхөм байх

Core build-up хийхэд зориулагдсан материалууд

Амжилттай буюу удаан хугацаанд оршиж чадах Core бэлтгэхэд шаардлагатай нэг маш чухал хүчин зүйл нь шүдний цөгцний хэсэгт ferrule effect гаргахад шаардлагатай хамгийн багаар 1,5 мм хатуу эд үлдсэн байх явдал юм. Core build-up хийхэд хамгийн их ашиглагддаг материалууд нь амальгам, резин суурьт композитууд, гласс иономер цемент, шаазан болон цутгамал металл зэрэг юм.

Амальгам материал нь Core бэлтгэхэд зориулагдсан уламжлалт материалуудын нэг юм. Уг материал нь гайхамшигтай бат бөх, тэсвэртэй төдийгүй бичил механик тогтоогуурын тусламжтайгаар dentine bonding agents-аар шүдний тугалмайн эдэд бэхлэгдэх чадвартай. Материалын сул тал нь гоо сайхны шаардлагад нийцдэггүй, хатууралтын хугацаа урт, хэдийгээр шинжлэх ухаанаар няцаагдсан ч өвчтөнүүд хортой гэж болгоомжилдог зэрэг хамаарна.

Харин резин суурьтай композитууд нь гоо сайхны шаардлагыг дээд зэргээр хангадаг, dentine bonding agents-аар тугалмай эдэд бэхлэгддэг, урсамтгай учир ажилбарыг гүйцэтгэхэд хялбар дөхөм зэрэг олон сайн талуудтай. Гэвч уг материалын сул талууд нь полимержих урвалын үед агшилт өгдөг, гигроскоп тэлэлт, сурвалжийн сувгийн ломбоны материалын эвгенолтой харшилдаг зэрэг юм.

Гласс иономер цементийн хувьд давуу тал нь тугалмайн эдтэй химийн адгези үүсгэж холбогддог боловч түүний физик шинж чанарууд (low tensile and compressive strengths) нь амны хөндийн зүгээс учруулах ачааллыг тэсвэрлэх чадвар муу байдаг. Иймд энэ төрлийн материалыг жижиг хэмжээний согогийг нөхөх зорилгоор ашиглахаас томоохон хэмжээний нөхөн сэргээлтэнд ашиглаж болохгүй гэж зөвлөдөг.

Шаазан болон цутгамал металлуудыг intraradicular support буюу post-той хослуулан тухайн эмнэлзүйн тохиолдолд зориулсан өвөрмөц иж бүрэн post болон core систем бэлтгэхэд ашигладаг. Гэвч металлын томоохон дутагдал нь гоо сайхны шаардлагад нийцэхгүй чанар бөгөөд дан шаазан бүрээс, шүдэлбэрийн цаанаас гэрэлтэж харагдах муу талтай байдаг. Харин нэлээд олон төрлийн шаазан материалуудыг zirconia post-нд шавж шатаах замаар гоо сайхны шаардагыг дээд хэмжээнд хангасан post ба core-ийн зохиомж гарган авах боломжтой. Дээрх олон сайн талуудтай боловч zirconia core нь хэрэв сувагт дахин эмчилгээ хийх шаардлага гарвал сувгаас буцааж авахад тийм ч амархан бус байдаг нь түүний сул тал юм.

Амьд шүдэнд Core build-up хийх

Хэрэв шүдний паалан болон тугалмай эд гэмтэл, шүд цоорох өвчин, эсвэл өмнөх эмчилгээний ломбо нь гэмтсэн зэрэг тохиоодлуудын улмаас бүрэн бүтэн байдлаа алдсан бол Core build-up нэлээд олон төрлийн аргуудаас сонгоно.

Амьд шүдэнд Core build-up хийхэд хоёр төрлийн шийдвэрлэх хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд эхнийх нь шүдний хатуу эдийг аль болох их хэмжээгээр хадгалж авч үлдэх, нөгөөх нь шүдний зөөлөн эдийг цочроохоос сэргийлэх.

Шүдний эдүүдийг аль болох их хэмжээгээр хэвээр нь авч үлдэхэд шүдэнд үүссэн согогуудын зах ирмэгүүдийг гэмтээлгүй нямбай ажиллах нь чухал байдаг.

Амьд шүдэнд Core-ийг бэхлэхэд дараах аргачлал материалуудыг ашиглана.

Pin

Согогийн хөндийд модификаци хий

Dentine bonding agents

Luting agents буюу цавуу

Сувгийн эмчилгээ хийсэн амьгүй шүдэнд Core build-up хийх

Сувгийн эмчилгээ хийсэн шүдэнд Core build-up хийх материал нь дээр өгүүлсэн амьд шүдэнд хийсэнтэй ижил. Амьгүй шүдэнд Core build-up хийхдээ заавал ferrule effect гарга өгнө.

Хэрэв Core-д сурвалжийн зүгээс intraradicular posts хийж нэмэлт тулгуур өгөх шаардлагатай бол авч үзэх зайлшгүй чухал зүйл нь minimising material interfaces юм. Энэ нь post болон core хийх материалууд нь өөр хоорондоо шинж чанарын хувьд аль болох ижил байх ёстой гэсэн үг юм. Post болон Core –оор ижил төрлийн материал сонгох үед тэдгээрийн хооронд зөрчилдөөн үүсэх нь багасаж энэ нь post болон core –ийн гадаргуу хооронд амны хөндийн зүгээс шингэн нэвчих процесс microleakage-ийг багасгах ач холбогдолтой. Иймд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн шаазан болон металл unified post/core complex системийг шууд бус аргаар (indirect technique) хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

Direct technique буюу шууд арга ашиглан post/core complex-ийг нэг удаагийн ирэлтээр хийж өгөх боломжтой ч өөр өөр төрлийн материал ашигладаг тул материал хоорондын зөрчилдөөн үүсч тэр нь microleakage-ийн шалтгаан болдог.

Зарим нэг эмнэлзүйн тохиолдлуудад шууд аргаар Core бэлтгэх зайлшгүй шаардлага гардаг бөгөөд энэ үед материалын сонголтондоо сайтар анхаарах нь эмчилгээний алсын үр дүнд нөлөөлдөгийг анхаарах нь зүйтэй.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet