Dental Sealants гэж юу вэ? Зөвлөгөө
Dental Sealants гэдэг нь шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор байнгын бага араа болон араа шүдний зажлах гадаргууд тавьдаг хуванцар хамгаалалт юм.
Dental Sealant-ыг яагаад шүдэнд хэрэглэдэг вэ?
Бага араа болон араа бүлгийн шүднүүд нь зажлах гадаргуудаа ховил хонхор ихтэй байх ба тэдгээр ховилууд нь шүд цоорох өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг. Эдгээр ховилууд нь зарим нь хэт гүн байдаг бол зарим нь хэт гүн мөн хэт нарийхан ердөө сойзны ганц үс орохоор зайтай байх нь бий. Ийм нарийн гүн ховилд тогтсон шүдний өнгөрийг цэвэрлэх бараг боломжгүй байдаг. Иймд энэ хэсэгт өнгөр хуримтлагдан нян үржсэнээр нянгийн бодисын солилцооны бүтээгдэхүүн хүчил ялгарч шүдний пааланг түлж гэмтээснээр паалан цоорч хөндий үүсдэг. Тэгвэл Dental Sealants-нь эдгээр ховил хонхорыг битүүлж өгсөнөөр шүдний ховилд өнгөр тогтож нян үржих боломжгүй болно.
Dental Sealants-ыг хэзээ тавиулах нь зүйтэй вэ?
Анхны силантыг нэгдүгээр араа шүд буйлнаасаа цухуйж гарч ирсэний дараа тавиулах нь зүйтэй. Энэхүү нэгдүгээр араа шүд нь сүүн шүднүүдийн ард байх хоосон орон зайд ургадаг. Шүдний зажлах гадаргууг сийлантаар хааж өгсөнөөр шүд цооролд өртөх эрсдэл арилна. Үүний дараа бусад араа ба бага араа шүднүүд шинээр ургах болгонд сийлант тавиулах нь зүйтэй.
Dental Sealants-ыг бага араа ба араа шүднүүдийн л зөвхөн зажлах гадаргууд хэрэглэх үү?
Dental Sealants-уудыг ихэнхдээ бага араа, араа шүднүүдийн зажлах гадаргууд тавьдаг нь энэ гадаргууд гүн гүнзгий ховил хонхор байдагтай холбоотой. Зарим тохиолдолд сийлантыг бусад бүлгийн шүднүүдэд мөн хэрэглэж болно. Хэрэв шүднүүдэд гүнзгий ховил хонхор байх л юм бол түүнийг таглаж өгөх нь дээр. Хүүхдийн сүүн араа шүднүүдэд ч гүн ховил хонхор байдаг тул шүдний эмч нар сүүн шүдэнд сийлант хэрэглэдэг.
Dental Sealants-ыг насанд хүрсэн хүмүүс хэрэглэж болох уу?
Мэдээж. Насанд хүрсэн хүмүүсийн шүдэнд цооролд өртөх эрсдэлтэй гүн гүнзгий ховил хонхор байвал сийлантаар таглаж өгч болно.
Dental Sealants тавиулсан байгаа нь яаж харагдах вэ?
Яаж харагдах нь тухайн Dental Sealants-ын төрлөөс хамаарна.
Dental Sealants нь шүдэн дээр хэр удаан тогтох вэ?
Dental Sealants-уудыг 1970-аад оноос шүдний салбарт ашиглаж эхэлсэн. Маш олон эмнэлзүйн туршилт судалгаагаар энэ нь шүдний цоорлоос сэргийлдэг болох нь тогтоогдсон байдаг. Dental Sealants нь шүдэнд удаан хугацаанд тогтох чадвартай. Мөн хүсвэл Dental Sealants-аа солиулж дахин тавиулж ч болно.
Dental Sealants хэрэглэж байгаа үед фтортой оо давхар ашиглах хэрэгтэй юу?
Тиймээ. Фтортой оо ашиглах хэрэгтэй. Учир нь сийлант нь зөвхөн шүдний зажлах гадаргууг л хамгаалж тавьсан байдаг. Фтортой оо нь шүдний бүх гадаргууг хамгаалж цооролд өртөхөөс сэргийлж өгдөг сайн талтай