Dentsply Sirona групп digital dentures салбарт хүрээгээ тэлж байна
Dentsply Sirona, The Dental Solutions компани Digital Denture-ын чиглэлд үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хэд хэдэн стратегийн шинжтэй хамтын ажиллагаа collaboration хөгжүүлж байгаагаа зарлалаа.
Үүний тулд ирэх улиралд худалдаанд гарах inLab® SW 18 төхөөрөмж нь inLab-ын хэрэглэгчид дижитал шүдэлбэрийг өөрийн төхөөрөмж дээрээ шууд зорох болон AvaDent®-д шилжүүлэн бэлтгүүлэх боломж олгоно. Мөн DGShape Corporation-тай хамтран илүү сайжруулсан инноватив Digital denture-ийн шийдлүүдийг гаргах гэнэ.
Дижитал шүдэлбэрийн салбарын тэргүүлэгч AvaDent компанитай хамтран ажиллаж байгаа талаараа Dentsply Sirona-ын шүдэлбэрийн технологийн салбарын дэд ерөнхийлөгч Tom Leonardi “Бид хамтын ажиллагааны хүрээнд шүдний лабораториудад зориулсан дижитал шүдэлбэрийн гайхамшигтай шийдлүүдийг санал болгоно. Ингэснээрээ дижитал авагддаг шүдэлбэрийн салбарт шүдэлбэрийн материал CAD/CAM технологийн хувьд Dentsply Sirona тэргүүлэх боломжтой болно” гэж үзэж байна.
Япон улсын DG Shape корпорацийн захирал Kohei Tanabe дижитал шүдэлбэрийн салбарт Dentsply Sirona-тай хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна.