Endodontic insight: Сувгийн эмчилгээний дараа амжилтыг бататгах 4 төрлийн restoration
Сувгийн эмчилгээний явцад түүний бат бэх байдлыг хангах гэдэгт шүдний өчүүхэн жижиг хэсгүүдийг авахаас авхуулаад сурвалжийн хөндийг бүрэн цэвэрлэх, сувгийг зөв хэлбэржүүлэх, суваг ломбодох системийг зөв сонгох байршуулах гээд бүгд маш чухал хэрэгцээтэй үйл ажиллагаанууд юм. Би сувгийн эмчилгээ хийсний дараа хийгдэх dental restoration-ы сонголтыг 4 үндсэн төрөл болгон ангилдаг.
1-р бүлэг Post placement is not needed буюу пост байрлуулах шаардлагагүй бүлэг
Post-ыг ихэвчилэн бүрээс хийх үед түүний тогтвортой байдлыг хангах зорилгоор хийдэг. Харин шүдэнд бүрээс хийх шаардлагагүй бол тухайлбал эрүүл төвиийн үүдэн шүдний тагнай талаас нэвтрэх шаардлагатай тохиолдолд заавал Post суулгалгүйгээр эцсийн restoration-оор universal dental composite материалыг сонгож болно.
2-р бүлэг Post placement with some coronal tooth structure- Шүдний цөгцөн хэсэг бага зэрэг хадгалагдан үлдсэн шүдэнд пост байршуулах
Шүдний цөгцөн хэсэгт үлдсэн бага зэрэг тугалмай эд нь бүрээс хийхэд тулгуураар авахад хангалтгүй байдаг тул энэ тохиолдолд сувгийн эмчилгээ хийсэн шүдний амьдралын хугацааг уртасгахын тулд Post хийх шаардлага гардаг. Хуучны цутгамал металл пост нь шаантаг ба гадас хэлбэртэй байх бөгөөд энэ төрлийн постууд нь үйл ажиллагааны явцад сувгийн хананд их хэмжээний даралт учруулж шүд цуурах шалтгаан болдог. Иймд шүдний цөгцөн хэсэгт бага зэрэг хэмжээний тугалмай эд үлдсэн тохиолдолд би prefabricated post ашиглахыг зөвлөдөг. Миний пост сонголтонд дараах хүчин зүйлс нөлөөлнө.
Post-ын тогтоц хангалттай эсэх
Суулгах үед сувгийн хананд даралт учруулах нь бага
Үйл ажиллагааны явцад сувгийн хананд даралт учруулдаггүй байдал
Олон давтамжтайгаар ирэх fatigue буюу материалыг цуцалтыг тэсвэрлэх чанар
Post-ийн тогтоцыг үүсгэх хоёр төрлийн арга зам байдаг. 1. Химийн (Дан ганц цементээр нааж тогтоох) 2. Механик (Post-нд эрчлээс гаргах)
Судалгаанаас үзвэл механик тогтоц нь дан ганц химийн гаралтай тогтоцоос илүү болох нь тогтоогдсон байдаг. Эрчлээс гаргасан ихэнх Post-ууд нь тогтоц сайтай байх боловч суулгах явцад болон үйл ажиллагааны үед сувгийн хананд учруулах даралт их байх нь бий. Гэвч энэхүү асуудлыг шийдэж чадсан нэг төрлийн Post нь Flexi-Post (Essential Dental Systems) юм. Хэдийгээр энэ нь эрчлээстэй боловч эрчлээсүүд нь голоороо хуваагдсан их бие дээр байрлаж Post-ыг суулгах явцад шаталсан байдлаар зугуухан сууж өгдөг тул сувгийн хананд учруулах даралт бага байдаг байна. (Зураг1)
Зураг1
Голоороо хуваагдсан завсар бүхий split design нь суулгах үеийн хананд учруулах даралтыг зөөллөж багасгаж өгнө. Энэ төрлийн Post нь мөн multiple-tier design-тай тул Post-ын удаан хугацааны тогтвортой байдлыг хангаж өгдөг. Энэхүү хоёр төрлийн дизайны хослол нь үйл ажиллагааны үед сувагт ирэх ачааллыг хувиарлах болон fatigue тэсвэрлэх чанарыг хангаж өгнө.
3-р бүлэг Post placement with little or no coronal tooth structure Цөгцөн хэсэг бага зэрэг үлдсэн эсвэл бүрэн алдагдсан шүдэнд Post суулгах
Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн би Post-ыг шүдний цөгцөн хэсэг нь өргөн цөгцний хэсэг бага зэрэг үлдсэн эсвэл цөгцөн хэсэг бүрэн устсан шүдэнд суулгахыг зөвлөдөг. Сурвалжийн амсар хэсэг нь багаахан хэмжээний тугалмай эд үлдсэн тохиолдолд Post материалын fatigue буюу материалын цуцалт тэсвэрлэх чанарыг нөхцөлдүүлдэг.
Зураг 2
Зураг 2-т шүдний цөгцөн хэсэг байхгүй сурвалжийн countersink preparation-ыг харуулсан байна. Энэ төрлийн preparation нь яг энэ эмнэлзүйн нөхцөл байдалд маш сайн тогтворжилт үүсэх нөхцөл байдлыг хангаж өгдөг. Countersink preparation нь Post бүрэн суух нөхцөл байдлыг хангаж өгөхөд түлхэц болох маш чухал хүчин зүйл юм. (Зураг 3)
Зураг 3
4-р бүлэг Post placement with esthetic considerations Гоо сайхны нөхцөл байдлын үүднээс Post суулгах
Эмнэлзүйн нөхцөл байдлаас шалтгаалан гоо сайхны асуудал гарч ирвэл би ихэвчилэн 2 боломжийг санал болгодог. Нэгдүгээрт металл Post ашиглаж металл өнгийг нь opaque буюу өнгө далдлагч материалаар хучиж нуух. (Зураг 4)
Зураг 4
Хоёрдугаарт active fiber post ашиглах. (Зураг 5) 5-р зурагт хөндлөн зүслэгээр Post сурвалжийн хөндийд хэрхэн нягт суусан байгааг харуулсан байна. Түүнчилэн Post-ын гоо сайхны шаардагад нийцэх өнгөний боломж, эрчлээсүүдийн механик тогтоогуур үүсгэх байдал, сувагт төрөлхийн мэт аажимдаа өргөссөн дизайн зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзнэ.
Зураг 5
Post-ыг сурвалжид суулгамагцаа Post-ын толгой хэсгийг core material-аар бүрхэж өгнө. Миний хувьд core material-ыг тавихдаа пор үүсэхээс сэргийлж хуванцар core forms-ыг ашигладаг. Материалаа гэрлээр хатууруулж Core хэсгийг хэлбэржүүлж зассаны дараа бүрээс наах цементээ дээр нь түрхэж өгдөг.
Энэ нөхцөл байдалд уламжлал ёсоор resin cements ашиглаж болно. Үүний тулд шүдний гадаргууг 36%-ийн фосфорын хүчилээр түлээд bonding agent-ийг тавина. Гэвч нэг сайхан нь сүүлийн үеийн бүрээс наагч цементүүд self-adhesive/self-etch resin cements болсон байгаа. Эдгээр цементүүд нь уламжлалт цементүүдийн адил шүдийг урьдчилан бэлтгэх шаардлагагүй байдаг.
References
1. Cohen BI, Pagnillo MK, Musikant BL, Deutsch AS. Comparison of the retentive and photoelastic properties of two prefabricated endodontic post systems. J Oral Rehabilit. 1999;26:488–494.
2. Ross RS, Nicholls JI, Harrington GW. A comparison of strains generated during placement of five endodontic posts. Journal of Endodontics. 1991;17(9):450–456.