EnvisionTEC фирм АНУ-ын FDA-аас 3D принтерээр шүдэлбэрийн суурь үйлдвэрлэх зориулалтын E-Denture материалын зөвшөөрлөө авлаа

GANTUMUR.DDS
2 min readOct 26, 2017

--

EnvisionTEC фирм нь өнөө үед 3D принтерийн программ хангамж болон материалын үйлдвэрлэлээр тэргүүлж буй үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд тун саяхан 3D принтерээр хиймэл шүдэлбэр үйлдвэрлэхэд зориулагдсан E-Denture матеариалдаа FDA approval худалдааны зөвшөөрлийг авсанаа зарлалаа.

Өмнө нь FDA approval зөвшөөрөл авсан шүдэлбэрийн хиймэл шүдийг шууд принтлэн үйлдвэрлэх зориулалтын E-Dent 100 ба 400 материалуудаа оролцуулаад EnvisionTEC фирм нь одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хиймэл шүдэлбэрийн салбарт иж бүрэн тоон технологийн 3D принтерийн үйлчилгээ үзүүлэх цорын ганц үйлдвэрлэгч болоод байна. E-Dent брэнд бүтээгдэхүүнүүд нь одоогийн байдлаар шүдний 4 төрлийн өнгийг гаргаж байна.

Ийнхүү E-Denture материал албан ёсны зөвшөөрлөө авсанаар одоо шүдний лабораториуд E-Denture материалаар хэвлэсэн ягаан өнгийн суурьтай E-Dent материалаар хэвлэсэн шүд бүхий иж бүрэн 3D принтерээр бэлтгэсэн шүдэлбэрийг үйлдвэрлэн гаргах боломжтой болж байна.

E-Denture болон E-Dent материалуудыг EnvisionTEC-ын эмнэлгийн зориулалтын Desktop 3D принтер болон шүдэлбэрийг олноор үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зориулалтын Perfactory production machine-ы аль алин дээр ашиглах боломжтой гэнэ.

EnvisionTEC-ын 3D принтерүүд дээр зориулалтын материалуудыг ашиглан

Шүдэлбэрийн болон гажиг заслын зориулалтын загвар (EModel and E-Appliance)

Цутгамал бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, хэсгийн авагддаг шүдэлбэр (PressE-Cast and E-Partial)

Splint болон шүдний хамгаалалт (EGuard)

Surgical guides (Clear Guide and EGuide Tint)

Гажиг заслын брекет суулгах зориулалтын bonding trays (EIDB)

Буйлны уян маск (EGum)

зэргийг үйлдвэрлэх боломжтой.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet