Futudent фирм шүдний эмчилгээний зориулалтын шинэ төрлийн камериудаа танилцууллаа
Шүдний эмчилгээний явцыг харуулсан видео бичлэг нь шүдний эмч нарт тухайн ажилбарын талаар өвтөндөө тайлбарлаж ойлгуулах, эмчилгээ үйлчилгээгээ баримтжуулахад чухал зүйл юм. Энэ нь өвчтөний хувьд эмчилгээний үйл ажиллагааны тухай илүү нарийвчилсан ойлголт өгч эмчилгээнээс айж эмээх айдсыг дарж, шүдний эмчилгээний төлөвлөгөө боловсруулалт ба нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтын тухай өөрийн гэсэн ойлголттой болоход туслана. Тэгвэл эмч болон өвчтөний хэн хэнд нь тустай шүдний эмчилгээний камерийн шинэ системийг Futudent фирм нэвтрүүлж байгаагаа зарлаж microCam ба proCam төрлийн бичил камериудаа танилцууллаа.
proCam төрлийн камер нь эмчилгээний зориулалтын ангилалдаа дэлхийн хамгийн анхны 4K (3840 x 2160 pixels, 30 frames per second and 13 megapixels for stills) нягтралтай камер бөгөөд үзлэгийн дуран ба креслоны гэрэлд тогтоох боломжтой. Энэ камер нь үзлэгийн явцад үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр дээд зэргийн чанартай видео бичлэг ба фото зураг авах чадалтай.
Харин microCam төрлийн камер нь ердөө 18 гр жинтэй бөгөөд үзлэгийн дуранд бэхлэгдэж POV. бичлэг хийх зориулалттай. Энэ камер нь Sony IMX мэдрэгчтэй тул бүтэн HD 1080 бичлэг хийнэ. Энэ хоёр төрлийн камер нь шүдний эмчилгээний видео боловруулалтын шинэ стандартыг тогтоож буй eduCam төхөөрөмжөөр холбогдоно.
Энэхүү шинэ төрлийн камериудыг Сингапур жлсад болох IDEM үзэсгэлэн яармаг дээр 4-р сарын 13–15 өдрүүдэд дэлгэн үзүүлэх гэнэ.