Имплант эмчилгээний хөтөч апп хөгжүүлж байна

GANTUMUR.DDS
1 min readDec 18, 2017

University of California Los Angeles School of Dentistry-н 3 судлаач National Science Foundation Innovation Corps байгууллагаас имплант эмчилгээний хөтөч апп хөгжүүлэлтийн чиглэлээр 50 000 ам.долларын судалгааны тэтгэлэг гардан авлаа. Эдгээр судлаачдын хөгжүүлэх апп нь шүдний салбарын оюутнууд болон төгсөлтийн дараах сургалтын мэргэжилтнүүдэд өөрийн имплантын өвчтөнийхөө эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахад туслах гэнэ.

Уг апп нь имплантын чиглэлээр хамгийн суурь ойлголтууд болон хүмүүсийн ихэвчлэн асуудаг асуултууд болох имплантын төрөл, хэмжээ, имплантын мэс засал, шүдэлбэрийн асуудлуудын талаар асуулт асууна. Ийнхүү асуулт асуусны дараа имплант эмчилгээний талаар зөвлөгөө өгөхөд энэхүү программ хангамжийн алгоритмын гол онцлог оршино. Эмчилгээний төлөвлөгөө боловсруулахтай холбоотой эмнэлзүйн фото болон зураг тайлбарыг дагалдуулан өгдөг нь оюутнууд болон резидент эмч нарт энэ талаар ойлгоход илүү дөхөм болдог байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet