Guided tissue regeneration (GTR), Guided bone regeneration (GBR), Bone grafting материалуудын тухай
Guided tissue regeneration (GTR) болон Guided bone regeneration (GBR)-ийн ялгаа
Guided tissue regeneration (GTR) гэдэг нь холбогч болон хучуур эдүүдэд хориг үүсгэх замаар орон зай үүсгэж шүдний тулгуур эдийн холбоосын эсүүдийг шүдний сурвалжийн гадаргууд колонизаци үүсгэх боломжийг хангах чиглэлээр хийгдэж буй эд нөхөн сэргээх ажилбар юм. Иймд GTR нь 5 үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог: хучуур эд, холбогч эд, тулгуур эдийн холбоосын эсүүд, сурвалжийн цемент, түүшин яс.
Тэгвэл Guided bone regeneration (GBR) нь GTR-ийн нэгэн адил эд нөхөн сэргээх ажилбар боловч холбогч эд болон яс гэсэн үндсэн хоёр төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдогороо ялгаатай. GBR ажилбарын үед ясны бус гаралтай холбогч эдүүдэд хориг үүсгэх замаар зай гаргаж ясны эсүүдийн нөхөн төлжих боломжийг хангаж өгдөг.
Bone grafting буюу яс нөхөх мэс засалд ашиглагдаг материалууд
Bone grafting хийх материалууд нь ясны эд нөхөн төлжихөд бүтэц зүйн тогтвортой байдалыг хангах, ясны эд шинээр үүсэх орон зайг бүрдүүлж өгөх боломжуудыг олгодог. Эдгээр материалууд нь osteoconductive буюу шинээр ясны эд нөхөн төлжих суурь бүтэц нь болох osteoinductive буюу ясны эд үүсгэгч osteoblast эсүүдийг идэвхжүүлэх замаар шинэ яс үүсгэх гэсэн шинж чанаруудтай байдаг. Graft материалууд нь олон төрөл байх бөгөөд тэдгээрийн ач тустай талуудыг нь нэгтгэн өөр хооронд нь хослуулан ашиглаж болно.
Дараах төрлийн bone graft материалуудыг ашиглана.
Autogenous grafts. Osteoinductive шинж чанартай, дархлалын сөрөг урвал үүсгэдэггүй, тухайн хүний өөрийн яснаас гаргаж авна. Autogenous graft материалыг өөрийнх нь яснаас бэлтгэхдээ intra-oral sites буюу аман доторх хэсгээс эрүүний салаа, хамрын сэртэн, хоншоорын төвгөр, дагзны яснаас extra-oral sites буюу амны гадна хэсгээс сүүжний дэлбэн, дунд чөмөг, хавирга, гавлын яс зэргээс бэлтгэнэ.
Allografts. Энэ төрлийн материалууд нь тухайн хүнээс биш өөр донор хүнээс авч эрдэсгүйжүүлэн хуурайшуулж, хөлдөөсөн зориулалтын бэлдмэл юм. Гэвч энэ төрлийн материалууд нь Autogenous graft материалуудтай харьцуулахад чанарын хувьд ялимгүй доогуур байдаг.
Alloplasts. Энэ материалууд нь osteoconductive шинж чанартай. Органик бус материалууд буюу тухайлбал кальцийн гипроксиапатит, кальцийн карбонат, кальцийн фосфат, фосфат алкалине болон биоактив шил зэргээс гарган авсан материал юм. Эдгээр материалууд нь эдэд шимэгддэг болон шимэгддэггүй гэсэн хоёр төрөлд хуваагдна. Эдгээр материалуудын давуу тал нь бионийцэл сайтай химийн элементүүдийн нөлөөгөөр ясны эдийн нөхөн төлжих суурь нь болж өгөх бөгөөд allograft материалын адил нэг хүнээс нөгөөд өвчин халдаах гэсэн аюулгүй бүрэн баталгаатай материал юм.
Xenografts. Эдгээр материалууд нь үхрийн болон гахайн яснаас боловсруулж гарган авсан материалууд бөгөөд osteoconductive шинж чанартай мөхлөнгөр, блок, коллаген нунтаг хэлбэртэйгээр үйлдвэрлэгддэг.
Barrier membranes. Энэхүү менбрануудыг graft материауудыг өөр хооронд нь нягтруулах, ясны эдийн төлжих орон зай үүсгэх, graft материалуудыг гадна талаас нь бүрхэж Guided bone regeneration-ы үр дүнг сайжруулах зорилгоор ашигладаг. Мембранууд нь эдэд шимэгддэг ((e.g. collagen matrix, polyglycolactic membrane or Vicryl) эдэд шимэгддэггүй (e.g. expanded poly tetrafluorethylene or e-PTFE and titanium reinforced) гэсэн хоёр төрөл байдаг.
Platelet-rich plasma (PRP). Энэхүү материалууд нь хүний биеийн ердийн шархны эдгэрэлтийн хугацааг 2–3 дахин хурдасгадаг идэвхжүүлэгч материал юм. PRP-ийг тухайн хүний өөрийнх нь цуснаас бэлтгэх бөгөөд plateletderived growth factor болон transforming growth factor-beta-г агуулдаг.
Tissue engineering. Эдийн нөхөн төлжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн нэлээд өндөр үр дүнтэй арга нь өөрөө полимержих суурь бүтцийг мэс заслын явцад ашиглах аргачлал юм.