IDS2017: Шүдний эмчилгээний салбарын шилдэг брэнд ZEISS микроскоп augmented visualisation-ы гайхамшгийг мэдрүүлнэ

GANTUMUR.DDS
2 min readOct 25, 2017

--

COLOGNE, Germany: Энэ жилийн IDS2017 үзэсгэлэн яармаг дээр оптик системийн дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Германы ZEISS корпораци шүдний эмчилгээний зориулалтын augmented visualisation функц бүхий шинэ загварын EXTARO 300 микроскопын загвараа таницууллаа. Энэ шинэ төрлийн шүдний зориулалтын микроскоп нь шүдний нөхөн сэргээх эмчилгээ, эндодонт болон бүх төрлийн мэс заслын салбарт үйл зүйн болон гоо сайхны шаардлагыг бүрэн хангасан дээд зэргийн гүйцэтгэлийг гарган авахад ашиглагдана.

Augmented visualisation

EXTARO 300 микроскопын Fluorescence ажлын горим нь ломбоны доогуур үүссэн цоорлыг буцаан засварлахад зориулагдсан ба шүдний өөрийн хатуу эд ба шүдний салбарт ашиглагддаг дийлэн композит материалын хоорондын өнгөний ялгааг илрүүлэхэд зориулагдсан. Ийнхүү өнгөний ялгааг маш тодорхой гаргаж үзүүлсэнээр цооролд өртсөн шүдний хэсгийг маш хурдан тодорхойлох ба ингэснээрээ цооролд өртсөн хатуу эдийг цэвэрлэхэд өвчтөний үзлэгийн сандал дээр байх цагийг хэмнэж өгөх гэнэ.

University of Zagreb-ын Шүдний салбарын дэд профессор Dr Marko Jakovac “Хуучин ломбыг авах ажилбарын үед ZEISS микроскопын автомат Fluorescence горим нь шүдний цоорлыг маш хурдан тодорхойлох ба эрүүл шүдний эдийг авах гэмтээхээс зайлсхийх боломж олгоно” гэж хэллээ.

Микроскопын TrueLight Mode горим нь иж бүрэн загваржуулалтын үйл ажиллагааг дуусгахад хангалттай хугацаа олгосноор композитыг дутуу полимержихээс сэргийлнэ. Гэрлийн аппаратын улбар шар өнгийн хамгаалах шилнээс яалгаатай нь уг микроскопын дээд зэргийн зохимжтой өнгөний горим нь эмч нарт материалыг гэрлээр шарж байх үедээ композиттэй холбоо үүсгэж буй шүдний эдүүдийг илүү сайн харах боломж олгоно.

Digital patient communication

Микроскопыг дагалдан гаргасан ZEISS Connect App нь өвчтөнд эмчилгээний шаардлага ба гүйцэтгэлийн үр дүнг зэрэг гарган үзүүлэх боломж олгоно. Микроскопийн бүх зураг тоон технологиор хадгалагдах учир шүдний эмнэлгийн дижитал төхөөрөмжүүдтэй дээд зэргийн сайн харилцаа холбоо үүсгэнэ.

Single-handed operation

Эмч олон үйлдэл хийлгүйгээр зөвхөн ганц товч дарж 200–430 mm фокусыг тааруулж зураг авах болон визуаль горимыг тохируулах тул бүх зүйл ганц гараар удирдагдана гэж үзэж болно. ZEISS EXTARO 300 микроскопыг шүдний эмчилгээний салбарт ашигласнаар өвчтөнд тав тухтай байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй эмчилгээг илүү үр дүнтэй дээд зэргээр гүйцэтгэх боломж олгох гэнэ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet