Indirect pulp treatment (IPT)-ын ашиг тусыг дутуу үнэлж байна
Хүүхдийн шүдний эмчилгээний практикт үр дүнтэй бөгөөд биологийн гэж хэлж болох Indirect pulp treatment (IPT) аргачлалын ашиг тусыг дутуу үнэлж байна гэж American Academy of Pediatric Dentistry (AAPD) саяхан хэвлэгдсэн тайлан мэдээлэлдээ дурдлаа.
American Academy of Pediatric Dentistry-ын мэдэгдэж байгаагаар нэг удаагийн ирэлтээр гүйцэтгэх энэ ажилбарын амжилт success rate 94.4% гэнэ. IPT-г гүн цоорлын эмчилгээний үед зөөлцийн хөндийг нээхээс сэргийлж хэрэглэдэг. Гэхдээ энэ ажилбарыг гүйцэтгэхийн өмнө рентген зураг авч, эмнэлзүйн шинжилгээгээр шүдний зөөлц харьцангуй эрүүл эсэх болон эргэн сэргэхгүй болтлоо үрэвсэл даамжирсан эсэхийг сайтар нягтлан үзэх шаардлагатай.
“IPT бол уламжлалт, биологийн аргаар нөхөн сэргээх чиглэлийн аргачлал бөгөөд эмчилгээний үр дүн маш сайн” гэж АНУ-ын Мэрилэндийн Их Сургуулийн Хүүхдийн шүдний эмчилгээний салбарын associate professor, судалгааны багийн гишүүн Vineet Dhar батлаж байна.
Indirect pulp treatment нь шүдний цооролд өртөж зөөлөрсөн эдийг зайлуулахдаа нотолгоонд тулгуурласан аргачлал ашигладаг найдвартай аргачлал хэдий ч даатгалын санхүүжилтийн зарим асуудлаас болж АНУ-ын хэмжээнд өргөн тархаж чадахгүй байна гэж тэрээр үзэж байна. Одоогоор IPT-ийн ашиг тусыг дутуу үнэлж түүнийг зөвхөн шүд ломбодох ажилбарын нэгэн хэсэг мэт үзэж түүний оронд шүдний зөөлцийг тасдах pulpotomy аргачлалыг түлхүү ашиглаж байгаа нь даатгалын компаниуд уг эмчилгээнд санхүүжилт олгохоос татгалзах шалтгаан болж байгаа гэнэ.
Гэхдээ шүдний эмч нар хүүхдийн шүдний эмчилгээний явцад эдгээр аргачлалуудын ялгаатай байдлыг өвчтөнд тайлбарлан ойлгуулж өвчтөнөөр өөрөөр нь сонгуулах нь зүйтэй гэж Vineet Dhar эмч зөвлөж байна.
Энэ талаар хийгдсэн судалгааны материал “Use of Vital Pulp Therapies in Primary Teeth with Deep Caries Lesions,” гарчигтайгаар American Academy of Pediatric Dentistry (AAPD)-ын дэмжлэгтэйгээр хэвлэгдэн гарсан байна.