International Federation of Esthetic Dentistry-н 10 дахь удаагийн World Meeting –д урьж байна
International Federation of Esthetic Dentistry-н 10 дахь удаагийн World Meeting Япон улсын Тояма хотод болно. Үүнээс өмнө Олон улсын Эстетикийн Холбооны хоёр дахь Их Хурал Япон улсын Киото хотод болж байсан байна.
Энэ удаагийн 10-р их хурлын зохион байгуулах хорооны даргаар Япон улсын Айчи Гакуй Их Сургуулийн профессор Акира Сенда ажиллаж байна.
Акира Сенда профессор өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монголын төлөөлөгчдөд 9-р сарын 2-ы өдрөөс өмнө бүртгүүлвэл бүртгэлийн хураамжийг 25%-р хөнгөлж 45000 иэнээр оролцох боломж олгож байна.
Хурал 9-р сарын 14–16-ы өдрүүдэд Япон улсын Тояма хотод болно
Бүртгэлийн хураамж: 45000 иэн
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ifed-2017.com хаягаар авна уу