Invisalign зэмсэгийн 4 сая дахь хэрэглэгчийн баярын хүрээнд буяны үйл ажиллагаа зохион байгуулна

GANTUMUR.DDS
2 min readOct 25, 2017

--

SAN JOSE, Calif., USA: Өчигдөр өглөө Align Technology компани Invisalign гажиг заслын зэмсэгээр 4 сая дахь өвчтөнийхөө эмчилгээг эхлэснийг зарлалаа. Энэхүү тэмдэглэлт үйл явдлын хүрээнд тус компаниа өөрсдийн сошиал медиа аккаунтыг дагагчидыг өөрсдийн таймлайн дээр шүднийхээ зургийг постлох боломж олгосон байна. Align Technology нь постолсон зураг болгоны тоогоор Олон улсын хэмжээнд анагаах ухааны тусламж үзүүлэх буяны Operation Smile байгууллагад 1 USD хандивлаж уруул тагнайн сэтэрхий ба гавал тархины согог гажиг бүхий хүүхдүүдийн эмчилгээний зардалд зориулна.

Align Technology-ийн зүгээс уг үйл ажилагаанд оролцогчидад өөрийн сельфи зургийг “#4millionsmiles” гэсэн бичиглэлийн хамт Facebook ба Twitter хуудсанд постлох шаардлага тавьж байна. Мөн үйл ажиллагаанд оролцогчид Align Technology-ын өөрсдийнх нь бэлтгэсэн бэлэн загвар темплейтыг ашиглаж зургаа оруулж болно. Постолсон зураг бүхэн газарзүйн байршилын дагуу веб хуудсанд тэмдэглэгдэх гэнэ. Энэхүү үйл ажилагаа нь 9-р сарын турш үргэлжилэх бөгөөд мэс засал хийлгэх шаардлагатай 400 хүүхдийн эмчилгээний зардал болох 100 000 USD-ийг босгох зорилготой юм.

Operation Smile ашгийн бус байгууллага нь хөгжиж буй орнуудын хүүхдэд ба насанд хүрэгчдэд уруул тагнайн сэтэрхий, гавал тархины нөхөн сэргээх мянга мянган мэс ажилбаруудыг үнэ төлбөргүй хийхэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сайн дурын хамгийн удаан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын нэг бөгөөд дэлхийн хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд амь насыг аврах чиглэлээр ажилладаг.

1982 онд Operation Smile байгууллага нь анх удаа сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан эмч нарын нүүдлийн байдалтай хөдөлгөөнт багийг бүрдүүлж мэс заслын тусламж үйлчилгээний дээд зэргийн стандарт ба аюулгүй байдлыг нэвтрүүлсэн. Operation Smile нь нэр хүндтэй эмнэлгүүд, эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагууд, эрүүл мэндийн сургалтын байгууллагуудтай нягт хамтран ажиллласны дүнд дэлхийн хэмжээнд мэс заслын тусламж үйлчилгээг өндөр чанартайгаар гүйцэтгэж байна. АНУ-ын Виржиня муж улсад төвтэй тус байгууллага нь дэлхийн хэмжээнд 60 гаран улсыг хамарсан тусламж үйлчилгээний сүлжээ үүсгэж эүү нүүрний мэс засалчид, хүүхдийн эмч нар, эмч, сувилагч, сайн дурын оюутнуудыг хамарсан багаар олон оронд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ оны 10-р сарын 7-ы өдөр World Smile Day арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet