Japanese Association for Dental Research (JADR)-ын энэ жилийн ээлжит их хурал өргөн хүрээний шинжлэх ухааны хөтөлбөрийн дор зохион байгуулагдлаа
TOKYO, Japan: Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Japanese Association for Dental Research (JADR) ба International Association for Dental Research (IADR)-ын Японы салбарын хамтарсан энэ жилийн ээлжит их хурал Токио хотын Showa University-д боллоо. Энэ удаагийн их хуралд өргөн хүрээний өөр хоорондоо ялгаатай өвөрмөц шинжлэх ухааны хөтөлбөрийн дор 350 дотоодын болон гадаадын судлаачид хуран цуглаж үүдэл эсийн судалгаанаас эхлээд шүдний тулгуур эдийн өвчний шалтгаан, сансарын орон зай дахь амьдралын орчны судалгаа хүртэл маш олон сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус их хурлын зохион байгуулах хорооны дарга Шова Их Сургуулийн Шүдний сургуулийн Биохимийн тэнхмийн эрхлэгч профессор Ryutaro Kamijo-ийн мэдэгдэж байгаагаар өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг бүрэн ойлгох, түүнд тохируулсан шийдэл гаргах, шүдний салбарын судалгаа шинжилгээний чанарыг сайжруулахын тулд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа гэлээ. Иймдээ ч энэ удаагийн их хурлын уриа нь “Forefront of dental science — Toward a global standard in medical science” байсан байна.
Их хурлын гадаадын зочин илтгэгчдийн бүрэлдэхүүнд Шотланд улсаас Prof. Angus William G. Walls (IADR-ын Ерөнхийлөгч), Солонгос улсаас Dr Seong-Ho Choi (IADR-ын Солонгосын салбарын ерөнхийлөгч), Норвеги улсаас Dr Harry-Sam Selikowitz (FDI World Dental Federation-ы төлөөлөгч), Финлянд улсаас Prof. Irma Thesleff (Хельсинкийн Их Сургууль) нар оролцлоо. Зочин илтгэгчид ахмад настны шүдний тусламж үйлчилгээ, амны хөндийн халдварт бус өвчнүүд, шүдний гэмтсэн холбоос эдийг нөхөн сэргээх техник, шүдний хөгжил ба нөхөн сэргээлтэнд дохио дамжуулах замын зураглал сэдвүүдээр илтгэл тавьлаа.
Шинжлэх ухааны хөтөлбөрүүд дотроос онцлох зүйл нь “Сансарын орон зай дахь амьдралын орчны судалгаа- Олон улсын сансарын станцад хийсэн биоанагаахын судалгаа” илтгэл шүдний салбарт дэлхийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлыг анх удаа сөхөн тавьсанаараа онцлог байлаа. Өнөөдөр энэ чиглэлээр газрын татах хүчний биологийн нөлөөлөл, түүний ясны эдийн алдагдал ба булчингийн хатингаршилд нөлөөлөл сэдвээр нэлээд хэдэн судалгаа хийгдэж байна.
Japanese Association for Dental Research байгууллага нь шүдний салбарт хамааралтай өргөн хүрээний судалгааны төслүүдийг санхүүжүүлдэг бөгөөд Япон улсын шүдний салбарын судалгаа шинжилгээг олон улсын түвшинд хүргэх гол үүд хаалга нь болдог. Тус байгууллагын энэхүү стратегийн зорилгыг Япон улсын үйлдвэрлэлийн салбар өргөн хүрээнд дэмжин хамтарч ажилладаг байна. Энэ удаагийн их хурлыг 54 байгууллага дэмжин оролцсоноос дурдвал DTI олон улсын хэвлэлийн компаний Япон дахь хамтрагч Medical Net, Nobel Biocare Japan, Straumann, Lion Dental Products ба Asahi Kasei Pharma нар байлаа.
66 дахь удаагийн JADR Meeting 2018 оны 11-р сарын 17,18-нд Саппоро хотод “Back to the tangible — The symbiosis of basic research and clinical dentistry” уриан дор зохион байгуулагдна.