KaVo Kerr групп шинэ төрлийн digital X-ray sensor худалдаанд гаргаж байгаагаа зарлалаа
KaVo Kerr групп энэ жилийн Chicago Midwinter dental meeting дээр дүрс оношлогооны системийн иж бүрдэлээ DEXIS FS Ergo шинэ төрлийн digital X-ray sensor-оор баяжуулж байгаагаа дэлгэн үзүүллээ. Энэхүү шинэ төрлийн сенсор нь олон удаагийн технологийн шагнал хүртэж байсан DEXIS PerfectSize™sensor, TrueComfort™ design-ыг өөртөө нэгтгэсэн тул хамгийн сүүлийн үеийн инноваци шингээсэн өвчтөний тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан дижитал сенсорын шинэ төрөлд тооцогдож байна.
DEXIS FS Ergo сенсор нь өвчтөний хөдөлгөөний улмаас үүсэх рентген зургийн алдааг бууруулах өвчтөнөөс дахин дахин рентген зураг авахгүй байх нөхцөлийг хангахад чиглэгдсэн бүтээгдхүүн тул өвчтөний тав тух зураг авалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд маш сайн анхаарсан төдийгүй шүдний эмнэлгийн дижитал төхөөрөжүүдийн digital workflow ажлын урсгалыг саадгүй, тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг олгоно.