Kulzer компани Ivory ReLeaf hands-free HVE suction device нэвтрүүллээ

GANTUMUR.DDS
2 min readFeb 20, 2018

Ivory ReLeaf нь шүдний эмчилгээний болон амны хөндийн эрүүл ахуйн томоохон хэмжээний ажлуудын үед хэрэглэхэд зориулагдсан ажлын орчныг хуурайшуулах, шүлс соруулах төхөөрөмж юм. Ердийн шүлс сорогчоос ялгаатай нь Ivory ReLeaf нь гарын оролцоо шаардахгүй бөгөөд шүлсийг их хэмжээгээр соруулах өндөр хүчин чадалтай. Энэ төхөөрөмж нь амны хөндийн орчныг иж бүрэн соруулж хуурайшуулах тул ажилбар гүйцэтгэхэд эргонимикийн хувьд тааламжтай байх нөхцлийг бүрдүүлж амны хөндийн орчныг бүхлээр нь саадгүй харах боломж олгоно. Ингэснээр өвчтөн тус бүрт гүйцэтгэх ажилбарыг 15 минутаас илүү хугацаагаар хорогдуулж өгөх тул эмчийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж тэр хэрээрээ илүү орлого оруулах нөхцлийг дэмжиж өгөх гэнэ.

АНУ-ын Centers for Disease Control and Prevention байгууллагын мэдэгдэж байгаагаар хүчин чадал султай шүлс сорогч ашиглаж байгаа үед өвчтөн шүлс сорогчийг уруулаараа үмхэж шүлс гадагшлуулах үед амны хөндийгөөс шүлс сорогдохын зэрэгцээгээр бас шүлс сорогчоос амны хөндий зүг эсрэг урсгал үүсдэг гэж үздэг. Энэхүү эсрэг урсгал нь шүлс сорогч төхөөрөмжид хуримтлагдсан нянгийн хуримтлал болон төхөөрөмжийн гадаргууд агуулагдах химийн бодисууд өвчтөний аманд орох боломж олгоно. Тэгвэл Ivory ReLeaf -ын хувьд ийм асуудал байхгүй гэж мэгэжилтнүүд батлаж байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet