March 30: Өнөөдөр Эмч нарын баярын өдөр
Жил бүрийн 3-р сарын 30 өдрийг дэлхийн олон улс орнуудад Эмч нарын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ийнхүү эмч нарт зориулан баярын өдөр тэмдэглэдэг нь хүн амын эрүүл энх, сайн сайхан амьдралд оруулах эмч мэргэжилтнүүдийн ач гавьяаг олон нийтээр дурсаж хүндэтгэлээ илэрхийлж байгаа явдал юм.
3-р сарын 30 өдрийг эмч нарын баярын өдөр болгон тэмдэглэх санаачилгыг анх 1933 онд Eudora Brown Almond гаргасан бөгөөд эмч мэргэжилтнүүдийн ач гавьяаг хүндэтгэн дурсаж ойр дотны эмч нартаа мэндчилгээний ил захидал шуудангаар илгээж нас барсан эмч нарын хөшөөнд цэцэг өргөж тэмдэглэсэн байна. Тэрээр АНУ-ын эмч нарын баярын өдрийн бэлгэ тэмдэгээр улаан лиш цэцэгийг сонгон уламжлал болгожээ.
3-р сарын 30 өдрийг баярын өдөр болгон сонгон авсан явдал нь 1842 оны энэ өдөр Crawford W. Long эмч түүхэнд анх удаа мэдээ алдуулалт хэрэглэн мэс засал хийсэн өдөр тул анагаах ухааны түүхэнд тэмдэглэгдэх чухал өдөр гэж үзсэнтэй холбоотой.
1991 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш 3-р сарын 30-ыг Үндэсний эмч нарын өдөр болгож албан ёсоор баталгаажуулжээ.
Манай улсад эмч нар энэ өдрийг олон нийтэд өвчний эсрэг таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн үгээ хэлдэг. Энэ хүрээнд “Алтан чагнуур” шилдэг эмч шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.